Халдвар аваад гэртээ эмчилсэн бол өрхийн эмчийнхээ тодорхойлолтоор тэтгэмж авна

Коронавирусийн халдвар аваад, гэрээрээ эмчлүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс ковид-19-ийн халдвар авсан иргэн энэ тухайгаа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ.


Ингэсэн тохиолдолд байгууллага нь цалинг нь бүтнээр олгож болно. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авна. 


Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж  өрхийн эмч тус мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичнэ. Өрхдөө  мэдээлэл өгөөгүй, бие даан эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй юм. 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.