ДЦС-3-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫГ АВЛИГАЛ АВЧ БАЙХАД НЬ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ БАРИВЧИЛЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас урд шөнө буюу есдүгээр сарын 06-ны шөнө ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг гүйцэтгэх ажиллагаан явцад саатуулжээ. Тодруулбал, түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авч байсныг газар дээр нь илрүүлэн баривчилсан байна.

ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь Хасу Эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд их хэмжээний мөнгө авч байгаад ийнхүү хуулийнханд баригдсан байна. Түүнийг прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.