ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН МСҮТ-ИЙН ХИЧЭЭЛИЙГ ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийсэн. 

Тэрбээр "Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ.Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө" гэлээ.

Мөн тэрбээр "КОВИД-19-ийн халдвар дахин дэгдэх эрсдэл байна. Гэхдээ бид хичээл сургалтыг хугацаанд нь эхлүүлэх бөгөөд хүүхдэдээ вакцин хийлгэх шаардлага тавихгүй. Харин сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хаалттай байлгахад эцэг эх, асран хамгаалагчид нь анхаараасай гэж хүсэж байна.

Хичээл эхлэхэд 1.2 сая хүүхдийн хөдөлгөөн эхэлдэг тул эрсдэл бий. Үүнд Эрүүл мэндийн яамтай хамтран сэрэмжлүүлгийг хүргэх болно" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.