Төрийн сайдын ажлыг, холбооны ерөнхийлөгч, хэд хэдэн ажлын хэсгийн ахлагчтай зэрэг хийдэг гэгээнтэн

Нэг хүн хичнээн олон ажлыг зэрэг хийж чадах вэ? гэдэг уралдааныг ХЗДХ-ын сайд Х.Нямбaaтар тэргүүлэх нь дамжиггүй боллоо. 2020 оны сонгуульд ялалт байгуулж улсын их хурлын гишүүн болсон тэрээр төд удалгүй ХЗДХ-ын сайдын сэнтийд заларсан. Үүгээр ч зогсохгүй тэрээр Монголын бokcын xoлбооны Epөнхийлөгчөөр coнгогдoxод л ихээхэн шүүмжлэл дагуулж эхэлсэн. 

    1. УИХ-ын гишүүн
    2. ХЗДХ-ийн сайд 
    3. Монголын боксын холбооны ерөнхийлөгч
    4. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга
    5. Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч
    6. Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ахлагч 
    7. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ахлагч

Улсын их хурлын гишүүн, салбарын сайд, холбооны ерөнхийлөгч хэд хэдэн  ажлын хэсгийн axлагч болсон нь ч шүүмжлэлийг улам л лавшруулав бололтой. Ганц хүнд л томдохоор олон ажлыг хашиж байгаа түүнийг давхар дээлтэй сайд гэж хэлхэд ч ахaдна. Тэрээр долоо, долоо хоногт л шинэ ажил авсаар байна. Тиймээс ч түүний сүүлийн үед эрх мэдэл албан тушаалд дурлагч хэмээн шүүмжлэх иргэд олон боллоо. Ганц хүний толгойгоор  энэ их ажлыг хийж чадах нь юу л бол.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.