ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР 16 ЖИЛИЙН ЯЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ДАВЖ ЗААЛДСАНГҮЙ

Олимпын аварга Н.Түвшинбаяр 16 жилийн ялаа хүлээн зөвшөөрч, давж заалдсангүй


Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн сайн найз улсын начин Э.Энхбатын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Н.Түвшинбаярын хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах эрх байсан ч түүнийгээ эдлээгүй гэнэ. Олимпын аварга Н.Түвшинбаяр давж заалдах шаардлагагүй хорих ялаа эдлэхээр болжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.