С.Амарсайхан: Хүнсний аюулгүй байдлын цогц шалгалтыг нээлттэй явуулна гэдгээ олон нийтэд зарлав...

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:
- Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийхээр боллоо. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын хэрэгцээг хангах, стандарттай нийцүүлэх зэрэг цогцоор нь авч үзэх шаардлагатай болсон.

Цаашид хүнсний аюулгүй байдал, зам дэд бүтцийн аюулгүй байдалд холбогдох хяналт шалгалтын газрууд анхааран ажиллах шаардлагатай. Тиймээс ажлын хэсэг, холбогдох байгууллагуудын хамт хяналт шалгалтыг нээлттэй явуулна. Мөн нэг удаад хийгээд зогсохгүй, цаашид тогтмол зохион байгуулна хэмээн мэдэгдлээ.

 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.