12-13 ОРЧИМ НАСНЫ ХҮҮ ЧАРМАЙ НҮЦГЭН ХҮҮ АЙЖ, ТҮГШСЭН БАЙДАЛТАЙ ТӨВ ЗАМААР АЛХАЖ БАЙЖЭЭ

Өнгөрөгч шөнө /2022.05.25/ 03:00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байжээ. Улмаар эл явдлыг харсан иргэн хүүг хүчирхийллийн хохирогч болсон байхвий хэмээн сэрэмжилж, цагдаагийн 102 дугаарын утас руу залгасан байна. 

 Тэрбээр энэ тухайгаа цахим орчинд: “Яаралтай цагдаагийн 102 дугаар руу залгалаа. Гэвч зогсоо зайгүй завгүй дохио өгөөд байв. Аргаа бараад СХД-ийн цагдаа гэж хайтал зурагт харагдаж байгаа 70-тай дугаар нь ашиглалтад байхгүй. Дараагийн 94-тэй дугаарыг олоод залгатал манай 3-р хэлтэс байна чи 94-тэй дугаар руу залга гэлээ. Дахиад л өгсөн өөр дугаар руу нь залгатал “Замынхаа урд талд бол манай дүүрэг бишээ 8822 дугаар шүү тийшээ залга” гэв. Би ч за яадаг ч байсан энэ нялх амьтныг ямар ч шалтгаантай байсан орхиж болохгүй гэсэн бодлоор дахиад л залгав. 2,3 удаа залгатал өнөөх БГД-ийн цагдаа гуай нь утсаа авсангүй ээ.

Нөгөө хүү ч цаашаа алхаж одов. Ардаас нь нилээн дагасан ч би өөрөө тэр хүүг айлгаад байгаа бололтой юу ч хийж чадалгүй үлдлээ. Үнэхээр энэ хүү хүчирхийлэлд өртөөгүй өөр ямар нэг шалтгаанаар ингэж яваа байсан ч ийм шөнөөр хараа хяналтгүй ингэж явуулах эцэг эхийг олж анхааруулах хэрэгтэй. Иргэний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй надад ч хариуцлага тооцмоор. Бас ганцхан зам гараад учир шалтгааныг нь гаргаад өгч болдоггүй цагдаа, хуулийн тогтолцоонд ч болдог бол хариуцлага тооцмоор байна” гэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.