ТЕГ-ААС Б.БААСАНЦОГТЫГ СУЛЛАЖЭЭ

Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хүмүүсийг өнгөрсөн сард баривчилсан.

Тодруулбал: Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах шийдвэр гаргаад байсан юм. 

Гэвч Б.Баасанцогтын өмгөөлөгчид түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийн тулд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр сулласан байна. Ийнхүү түүнд холбогдох хэргийг гадуур байцааж мөрдөн шалгахаар болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.