БГД-ИЙН ЗД Ө.СУМЬЯАБААТАРЫН АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН ХУУРАМЧ ТУШААЛ ГАРГАСАН БАРИМТ ДЭЛГЭГДЛЭЭ

Тодруулбал: Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасан нь тогтоогдсон аж. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр БГД-ийн ИТХ-аар Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулах саналыг хэлэлцэж, 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн.

Хариуцлагатай албыг авсан Засаг дарга Ө.Сумьябаатар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Дубай руу аялуулахын тулд хуурамч тушаал гарган, төсвөөс зардлыг нь гаргасан баримтыг хүргэж байна.

БАРИМТ : Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б/40 тоот тушаалаар Арабын Нэгдсэн Эмират Улс руу нэр бүхий хүмүүсийг албан томилолт нэрийдлээр аялуулах тушаал гаргасан байна.

Уг албан тоотод Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол Агропарк ТӨҮГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргаж, тушаалын хэрэгжилтийг ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарын бэр дүү Б.Нарангэрэл гүйцэтгэсэн байна.

Засаг дарга Ө.Сумьяабаатарын тушаалаар АНЭУ руу албан томилолт нэрийдлээр 25.9 сая төгрөгийг төсвөөс гаргуулан цар тахлын эдийн засгийн хүнд үед амралт зугаалгад зарцуулсан нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа бөгөөд. Ноцтой асуудал гаргасан Ө.Сумьяабаатарыг хуулийн байгууллага өнөөг хүртэл шалгахгүй байгаа учир нь юу вэ? Энэ мэт увиагүй үйлдэл гаргаж дураараа дургиж байгаа БГД-ийн Засаг даргад хариуцлага хэн тооцох вэ?


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.