Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 30 ЖИЛ ХЯМД ҮНЭТЭЙ, ЧАНАРГҮЙ ЭМ АВСАН

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эмчилгээний явцад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүн хэсэг. Эмч нарын ур чадвар, аргачлал сайн байна. Гэтэл тэр эмчилгээг хийхэд чанартай сайн эм хэрэглэхгүй бол үр дүн сайн гарахгүй. Эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн чанар, эм тээвэрлэх ложистикийг чанартай байлгахад тогтолцоо нь сайн байхаас өөр аргагүй.

Эрүүл мэндийн салбар 30 жил хямд үнэтэй, чанаргүй эм авлаа. Чанартай эмээр 7 хоногт эмчилчих байсан хүнийг чанаргүй эмээр 14-21 хоног эмчилж байна. Өнөөдөр Монгол Улсад антибиотикт тэсвэртэй бактерийн халдвар эмнэлгүүдэд асар их байна. Өвчнийг хурдан эмчилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах нь эмийн чанартай шууд холбоотой. Тийм учраас маш чухал тогтоолыг бид өргөн барилаа" гэлээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.