ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХҮҮХЭД НАС БАРЛАА

Хурдан морины уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж нас баржээ.

Сунгааны үеэр унаач хүүхэд мориноосоо унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алджээ. Унаач хүү 14 настай байжээ. Хүүг гэмтсэн даруйд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.