У.Цогтбаяр: Би Монголын алдартай киноны акулд 00-д хэд хэдэн удаа алгадуулсан

Насанд хүрэгчдэд зориулсан “+17” цувралаараа алдаршсан У.Цогтбаяр цахим хуудаснаа “Нойр хүрдэггүй ээ. Нэг удаа би монголын хамгийн алдартай киноны акулд 00-д хэд хэдэн удаа алгадуулсан юм. Өмнөх үеийн маань инээдмийн жүжигчин ах шиг боловоо гээд. Надад таалагдаагүй ээ.

Би тэр хүнд баяр хүргэж л явснаас өөрөөр ямарч гэм хийгээгүй. Түүний найзууд мэдсэн хэрнээ юу ч болоогүй юм шиг л байж байсан. Бие давхар эхнэр маань залгаад бас бүгд л түүнийг биширдэг, магтдаг, хүндэлдэг болохоор би хэлээ залгиад гэртээ харьсан. Одоо би 3-н хүүхдийн аав.

Миний хүүд хэн нэгэн тэгж хандвал би тэвчихгүй санагдана. Энэ Цэндбаатар харин намайг бодвол хулчгар биш юм. Өөрийг нь дээрэлхэхэд өөрийгөө хамгаалсан байна. Би тэгэхэд чадаагүй ээ. Хүч бяраар дийлэхгүй ч би тэр үедээ хариу үйлдэл үзүүлээгүйдээ маш их харамсаж байна” хэмээжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.