“ИХ ДОГШИД ТӨВ”-ЫН ГҮРТЭН ЛАМ Л.ҮҮРЦАЙХ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ҮҮ?

Өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас шөнийн эргүүл гаргаж, согтуугаар авто машин жолоодож, хөлөлгөөнд оролцсон жолооч нарыг илрүүлж хариуцлага тооцсон.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчын шаардлагыг эсэргүүцэж, машинаасаа буулгүйгээр төв замаас гарч, орон сууцны зогсоол руу орсон эмэгтэйг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед дээрх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан бөгөөд шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчыг эсэргүүцэж “Би цаашдаа амьдармаар байна” гэх зүйл хэлж суусан нь сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл дээрх эмэгтэйд ямар арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тухайн иргэний жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан” хэмээв.

Ү гэгч нь өмнө нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх бөгөөд гэр бүлийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хүний амь насанд хүрч байсан гэх  мэдээлэл бий. Түүнчлэн энэ хэрэгтээ ямар нэг хариуцлага хүлээгээгүй. Хуулийн байгууллагынхан  хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан аж. 

Энэ мэт түмний хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд хуулийг уландаа гишгээд байхаар хууль дүрэмтэй улс байсны хэрэг юун.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.