ЗАРДЛАА ТАНАСАН ЗАСГИЙН ГАЗАР

Энэ сарын 19-нд болсон МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн уулзалтад Ерөнхий сайд болон сайд нар  микро автобустай ирцгээсэн.
Учир нь иргэдийн жагсаалын дараа төрийн үрэлгэн зардлыг хэмнэх зорилгоор дарга нар хот дотор том оврын машин хэрэглэхийг хориглосон шийдвэр энэ сарын 15-нд албан ёсоор гарсан юм.

Ингэснээр Төрийн ордон дотор гялалзсан хар жийп машинууд эгнэн зогсохооргүй боллоо.Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр төр, орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагууд 2021 онд 1364 том оврын машинтай байв. Маркаар нь танилцуулбал

  1. Лексус 98,
  2. Ниссан Петрол 152,
  3. Ланд Круизер 906 ширхэг байжээ.

Аль байгууллагын дарга нар эдгээр машиныг хэрэглэдэг вэ гэвэл

  1. Төсөвт байгууллагууд 885,
  2. Төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 246,
  3. Яам, агентлагууд 191,
  4. УИХ 42 том оврын машинтай байна.

Том оврын машины шатахуун зарцуулалт:

  1. Ниссан патрол 100 км тутамд 22-23 литр,
  2. Прадо 100 км тутамд 18 литр,
  3. Ланд Круизер 100 км тутамд 27 литр шатахуун тус тус зарцуулдаг.

Харин жижиг  оврын машинууд зуны нормоор хоёр дахин бага шатахуун зарцуулдаг аж.  Шатахууны зарцуулалт өндөр эдгээр машиныг цаашид хот дотор хэрэглэхгүй тул гараажид сул зогсоно гэсэн үг. Иймд төрийн байгууллагуудын эзэмшлийн нийт машины 60 хувийг худалдах болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.