ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС БАЙЛДААНЫ БОЛОН СУРГУУЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛ ИЛРҮҮЛЖ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Тодруулбал: Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хүргүүлсэн “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэр Тэнүүний холбоо толгойн бэлд, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт тус тус үүрэг гүйцэтгэлээ.


Хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн громм их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк тодорхойгүй 1 ширэг их бууны сум зэрэг байсан бөгөөд аймаг, орон нутгийн суурьшлын бүсэд иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэгслийг цаг алдалгүй аюулгүй болгож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн талаар Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.