АВТОМАШИНД АНДУУРЧ СУУСАН 10 НАСТАЙ ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЛОО

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт дөрөвдүгээр сарын 13-ны 13:00 цагийн орчимд  бага насны хүүхэд хичээлдээ явна гэж гараад сураггүй болж эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Онцгой байдлын ерөнхий газар тус аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 01:57 цагт хүлээн авчээ. 

Эрэн хайх явцад дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Галуут сумын Соёлын төвийн үйлчлэгч Ц хүүгийн ар гэрийнхэнтэй утсаар холбогдож, “Хүүхэд 04.13-ны 19:00 цагийн орчимд  Галуут суманд ирсэн” тухай мэдэгдсэн тул эрлийг зогсоосон байна. Хүүхдийн гэр Эрдэнэцогт суманд байдаг бөгөөд Баянхонгор суманд хамаатныдаа түр амьдарч, сургуульд явдаг байв. Хүү Эрдэнэцогт сум дахь гэртээ харих гэж автомашин андуурч суугаад Галуут суманд очсон байжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.