ОХУ ГУРИЛ БОЛОН НАРАНЦЭЦЭГИЙН ТОСОНДОО КВОТ ТОГТООЛОО


ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам наранцэцэгийн тос, гурилын экспортод квот тогтоох тушаал гаргажээ.

Наранцэцэгийн тосны квотыг 54 компанид хуваарилсан бөгөөд экспортлох нийт хэмжээ 1.5 сая тонн байх бол гурил экспортлох квотыг 700 мянган тонноор тогтоожээ. Уг тушаал маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-аас 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй аж.

Дэлхийн зах зээлд наранцэцэгийн тос, тосны үрийн үнэ огцом өссөн тул экспортод квот тогтоох арга хэмжээ авч байна гэж тайлбарлажээ. Нөгөө талаар экспортын хязгаарлалт нь барууны хоригийн улмаас хүнд байдалд ороод буй дотоодын зах зээлийг хамгаалах зорилготой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.