“СОД-МОНГОЛ” ШТС-ЫН МАШИН ХҮН ДАЙРЧ ГЭМТЭЭЖЭЭ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр том оврын шатахуун ачсан автомашин хүн дайрч гэмтээжээ.

Тодруулбал:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагдаагийн өргөн чөлөөнд “Содмонгол” ШТС-ын Zoomlion маркын автомашины жолооч  гарцаар гарч явсан 25 настай эмэгтэйг мөргөж гэмтээжээ. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.