Г.АМАРТҮВШИН: ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД МЭДҮҮЛЭГ ӨГСӨН

Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.04.13/ мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дээрх асуудалд тайлбар өглөө.

Тэрээр: "Хуулийн нарийн зүйлийг би бодсонгүй. Гэхдээ УИХ-ын зүгээс миний хүсэлтийг шийдүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол прокурор оруулаад ирэг, тэгээд асуудлыг шийдье л гэсэн санаа юм. Намайг хуулийн байгууллагаас дуудсан. Нэг удаа мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллага шударгаар шалгаж, шийднэ гэдэгт итгэж байна" гэв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.