21-Р ЗУУНД 200 КМ ЗАМЫГ ТАВАН ЖИЛ БАРЬДАГ МОНГОЛ ШИГ УЛС ХАА Ч БАЙХГҮЙ !!!

Олон улсын гэх тодотголтой Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гээд хот хөдөөг холбосон ганц зам нь өнөөдрийн байдлаар ТАМЫН ЗАМ нэртэй болоод байна. Сүүлийн хоёр ч сонгууль дамнан энэ замыг шинэчлэх асуудлыг ярьж байгаа ч өнөөдөр ч бид замгүй шороогоор туучсаар л байна. Замтай болох гэсэн олон хэдэн жилд тухайн замд осолдож амь насаа хүний тоо хэрээс хэтэрлээ. Дарханы замыг шинэчлэх санхүүжилт, хөрөнгө мөнгө нь аль гурван жилийн өмнө шийдэгдсэн ч 2024 оноос нааш энэ замаас сайн зүйл хүлээгээд ч хэрэггүй гэхэд хэлсдэхгүй болжээ. 


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож, 2019 онд бүрэн ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус авто зам Азийн хөгжлийн банк олон ЕСБХБ-ны зээлийн хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд Азийн хөгжлийн банкны замын гүйцэтгэл 60 хувь, ЕСБХБ ойролцоогоор 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн тээврийн яамнаас тухайн үед мэдэгдэж байсан. 


Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүсийг зорих иргэдийн цор ганц хүсэл аюулгүй, стандартад нийцсэн замаар зорчих, бараа материалаа тээвэрлэхэд оршино. Гэвч Харамсалтай нь зохион байгуулалт, төлөвлөлт цаашлаад балагтай дарга нарын балгаар энэ хүсэл хойшлогдсоор гурван жилийн нүүр үзлээ. 


Сонгууль болхоор л өөрсдийн ярих сэдвээр тус замыг нэрлэн гарч ирдэг Улсын их хурлын гишүүд хаачив. Адаг сүүлдээ ЗТХ-ийн сайд Л.Халтар Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна ХЭМЭЭН яриж суугаа нь даан ч харамсалтай.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.