ЕРӨНХИЙ САЙДЫН АМАЛСАН АМЛАЛТ

Төр, засгийг ажлаа хийхийг шаардсан залуус өнгөрсөн пүрэв, баасан гарагт төв талбайд тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн.Засгийн газар өнгөрсөн баасан /2022.04.08/ гарагт ээлжит бусаар хуралдаж, дээрх 15 шаардлагын 11-ийг нь хүлээж авсан юм. Үлдсэн дөрвөн шаардлага нь Засгийн газрын эрх хэмжээнээс хэтэрсэн тул УИХ-тай хамтарч шийдэхээ АМЛАСАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчдад өгсөн амлалт 

1. Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ.

3. Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов.

4. Авилгатай тэмцэх газар шалгах талаар Авилгын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд багтсан байгаа болно.

5. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана.

6. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.

7. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны авто машиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын авто машиныг хэрэглэнэ.

8. Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.