Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАЙВНААР ЖАГСААЛАА ӨНДӨРЛҮҮЛ

Сүхбаатарын талбайд хоёр өдөр "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал болж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гарсан шийдвэрийг Төв талбайд цугласан иргэдэд танилцууллаа.

Тэрээр: "Өчигдөр гарсан жагсаалын үеэр саатуулагдсан иргэдийн талаар ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож өнөөдөр шуурхай мэдээлэл хийсэн. Одоогоор саатуулагдаад байсан бүх иргэдийг сулласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Мөн төрийн албан хаагчид том оврын автомашиныг нийслэл хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Иймд Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Иймээс залуус тайвнаар жагсаалаа дуусгаж, тарахыг уриалж байна" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.