Г.ЗАНДАНШАТАР:ХОТОД 570, 200 МАРКИЙН МАШИН УИХ-ЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД УНАХГҮЙ

Улсын их хурлын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан үргэлжилсээр. Хямрал нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.