Г.ЗАНДАНШАТАР:УИХ-ЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА ХОТОД 570, 200 УНАХГҮЙ

УИХ-ын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын Г.Занданшатар: 

Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. 

УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан.Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй" хэмээн хэллээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.