НАСАНД ХҮРЭЭГҮЙ 84 ОХИНЫГ СҮРДҮҮЛЭН ХҮЧИРХИЙЛЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахим орчинд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тухайлбал, иргэн А нь 2020 онд фэйсбүүкт хуурамч хаяг үүсгэн бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээх замаар бага насны 84 охинтой танилцаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ. Тэрбээр тухайн охидыг айлган сүрдүүлж, ятгах болон гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, дүрс бүхий бичлэгийг нь хийлгүүлдэг байжээ. Улмаар дараа нь нүцгэн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогджээ.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.