СУРГУУЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН СЭТГЭЛ ЗҮЙЧ ҮСЭЭ ХУСАВ

 Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн сэтгэл зүйч Н.Болорцэцэг: Сурагчийн ширээн дээрээс цүнхээ авахдаа цүнхний хажууд байсан сандлыг татаж унагаасан гэсэн шалтгаанаар багш нь сурагчаа зодсон гэдгийг тус сургуулийн сэтгэлзүйч М. Болорцэцэг ярьж байна. Сурагчдаа гар хүрсэн багш нь 12-р сургуулийн захирлын нөхөр бөгөөд тухайн сургуульд орос хэл заадаг байжээ.

“Хохирогч хүүхдийн ээжийн хэлснээр: гэртээ уйлсаар орж ирсэн. Тэр оройноо халуурсан, дахиж хичээлдээ явахгүй” гэж хэлсэн. 2022 оны гуравдугаар сарын 9-25 хүртэл хичээлдээ ирээгүй. Үүнээс тав хоног нь өвчтэй, үлдсэн 20 хоног нь тасалсан гэх ирцийг бүртгэл бий. Би гуравдугаар сарын 26-ны өдөр ангийнх нь хүүхдээр гэрийг нь заалгаж хамт очсон. Тус хүүхдийн гэр бүл болон хүүхэдтэй ганцаарчлан уулзсан. Ярилцсаны үндсэн дээр хичээл дээ очихоор болсон. Одоогоор хүүхдийн сэтгэл зүй маш хүнд байгаа. Тус асуудлын дагуу сургуулийн захирал О.Чимэдцэрэнтэй уулзахад “Түмний хүүхдийн төлөө бүхнээ зориулж байхад надад чи заадаг хэн бэ? Чамаар шүүлгэхгүй” гэсэн. Сургуулийн захиргаа тус асуудлаар  гуравдугаар сарын 31-нд хурал хийсэн. “Энэ асуудлыг гадагшаа дэлгэж болохгүй. Байгууллагын хувийн нууц. Хэвлэл мэдээллээр цацвал хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн гэв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.