ХУУРАЙШИЛТТАЙ ҮЕД ИРГЭДИЙН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН ГАЛ ТҮЙМЭР ГАРСААР БАЙНА

Баянзүрх дүүргийн 11-р хороо Зүүн богины аманд  шар өвс шатаж байна гэх дуудлага 15:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 6 ангийн  63 алба хаагч, 13 автомашин, Pajero club 10 иргэн 7 автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн, 5 автомашин, БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн 8 албан хаагч, 2 автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн, 6 мотоциклтойгоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн тархалтыг 16:40 цагт зогсоож, уугилт ихтэй байгаа газруудыг бүрэн унтраахаар ажиллаж байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.