"ХААН БАНК"-НД ЗЭЭЛТЭЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ АМИА ХОРЛОЛОО

Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй өөрийгөө боомилж амь насаа хохироосон харамсалтай хэрэг гарлаа.

Тухайн эмэгтэй нас барахаасаа өмнө гэрээслэл үлдээсэн гэх бөгөөд гэрээслэлдээ:

“ Хаан банканд 20 сая төгрөгийн зээлийн өртэй, зээлийг хамтдаа төлдөг байсан төрсөн ах дүү хоёр нь нас барсан. Үлдсэн ганц дүү нь сэтгэцийн өөрчлөлттэй.

Тийм учраас цаашид амьдрах хүсэл алга” гэсэн утгатай зүйлийг гар утсандаа бичлэгээр үлдээгээд амь насаа хохироосон байжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.