“Өгзөг” Баярмаа өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал өгдөг үү?

Сошиал ертөнцөд  ''Өгзөг Баярмаа'' нэрээр танил болсон фитнесс тамирчин Б.Баярмааг сүүлийн үед дунд сургуулийн сурагчид буюу өсвөр насныхныг ихээр даган дуурайх болсон.


Өөрийн инстграмм, youtube хуудаснаа ил задгай хувцасласан зургаа нийтлэдэг тэрээр өдгөө сурагч цамц өмсөж,ёс бус үг хэллэг хэрэглэх нь олонтаа болжээ.


Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх багагүй ажил зохион байгуулж байгаа ч, өсвөр насныханд буруу үлгэр үзүүлж буй энэ мэт хүмүүст харицлага тооцох хууль заалт байхгүй нь тун тоогүй.



Түүнийг Батжаргалын Баярмаа гэдэг. Гэвч түүнийг “Өгзөг Баярмаа” гэдгээр хүн бүр андахгүй мэдэх болсон.Сошиал орчинд үе үе “Өгзөг”-нийхөө зургийг хийн гангарчихдаг тэрээр  таван жилийн өмнөөс фитнессээр хичээллэж эхэлсэн.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.