ХОЁР МАШИН МӨРГӨЛДӨН УЛМААР ТАКСИ БАРИХААР ЗОГСОЖ БАЙСАН ГУРВАН ИРГЭНИЙГ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА

Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд 2022 оны гуравдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Дуудлагын  дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад Тоёота приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Мерседес бенз маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн байна.

Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.