“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ЧИНБАТ: БИ АЖЛАА ӨГӨХГҮЙ

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, тус үйлдвэрийг төрийн өмчид авч буйтай холбогдуулан захирлаар нь эдийн засагч Л.Наранбаатарыг томилсон. Харин “Цемент шохой” ХК-ийн удирдлагууд болон хуулийн зөвлөх нар тус шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд буй.



Хөтөлийн цемент шохойн ХК-ийн гүйцэтгэх захирал н.Чинбат: Үйлдвэрийн жигд ажиллагааг би хариуцна. Би энэ өмчийн эзэн биш. Тиймээс хувьцаа эзэмшигчийн өмчийг хувь мэдэн төрд шилжүүлэх үүрэг надад байхгүй. Хуулийн дагуу л бүх юм явах ёстой. Өмчлөгчийн өмгөөлөгчийн зүгээс зөвшөөртөл би ажлаа өгөхгүй.


Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: Хууль ёсны өмчлөгч байхгүй. Ярьдаг газраа ярина. Хоёр цагийн дотор ажлаа хүлээлгэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.