ШҮҮГДЭГЧ Г.АЛТАН НАС БАРСАН ТУЛ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.03.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.