ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ОНГОЦНЫ БУУДЛЫН 00-С ОЛДЛОО

Энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсын иргэн Ч гэгч нь 3.6 кг жинтэй алт, үнэт эдлэлийг тээвэрлэн ирж, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд нуусан байсныг гаалийн байцаагч нар илрүүлжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн хууль бусаар нэвтрүүлсэн үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөний хогийн саванд хийж, буудлын ажилтанд дамжуулахаар завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хуульд зааснаар тухайн иргэний хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үнэт эдлэлийг улсын орлого болгох бөгөөд үнэт эдлэлийг үнэлж, тухайн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.