"ЧИНГИС ХААН" БАНКИЙГ ХЯТАДУУД АВАХААР УЛАЙРЧ БАЙНА

Чингис хаан банкны асуудал Хөгжлийн банкны асуудлаас хамаагүй өмнө дэгдсэн ч "томчууд" олноороо орооцолдсон Хөгжлийн банкны дуулианд нам дарагдсан. Араар нь "аймшигтай" явдал болж байна.  

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК “Чингис хаан” банкинд хөрөнгө орууулах сонирхолтойгоо илэрхийлж Монголбанкинд албан ёсоор хүсэлтээ ирүүлээд байна. Энэ компанид “Чингис хаан” банкны толгой компани болох “Ньюстандарт финанс” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах шийдвэрийг гаргасан тухай албан бичгээ ч тус банкнаас Монголбанкинд хүргүүлжээ. 

 “Чингис хаан банкинд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа “Баянмөнх техник дэвшил” ХХК-ийн зүгээс судалж шалгах ажлаа хэдийнэ эхлүүлж “Эрнест янг”-ыг сонгон гэрээ байгуулж, нууцлалын гэрээгээ 10 гаруй хоногийн өмнө байгуулсан бол өнөөдрийн байдлаар дампуурлаа зарлаагүй боловч “клиник үхэлд” байгаа “Чингис хаан” банкны хамаг “үнэ цэнэ” зөвхөн “Чингис хаан” гэдэг нэрэндээ байгаа бололтой…

“Чингис хаан” банктай холбоотой Иргэний хэргийн шүүх дээр ЭМДЕГ-ын 27.8 тэрбум, ЖДҮДС-ийн 170 тэрбум, Хөгжлийн банкны 25 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 16 тэрбум, Голомт банкны 11 тэрбумын нэхэмжлэлүүд бий. 

Тус банкны хөрөнгө болон харилцах дансыг битүүмжилсэн боловч 2022 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар “Чингис хаан” банкны цэвэр актив нь ердөө 60 тэрбум төгрөг ч тус банкнаас 300 тэрбум гэсэн тайлан ирүүлдэг байжээ. Ийм "сэхээнд байгаа" “Чингис хаан” банкийг яагаад Хятадын компани худалдаж авахаар улайрах болов?

“Чингис хаан” банк хэнийх вэ? 

“Чингис хаан” банкны 40 хувийг Дашцэрэнгийн Батаа, 32 хувийг Шүхэртийн Бүтэд, 28 хувийг Цэдэн-Ишийн Баярсайхан нар эзэмшдэг. Д.Батаагийн хувьд хилийн чанадад ажиллаж амьдардаг. Зайсанд  жаахан газар авч хашаалаад ашиглаж байтал гэнэт  тэр хавийн газрын үнэ "хаданд гарч", luxury хотхонууд сүндэрлээд, анх авсан газраа үнэлж зарсан гэдэг...

Ш.Бүтэд бол  Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн  төрсөн дүү тул ах нь гол эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
 Харин Б.Батхүүгийн хувьд ямар хөрөнгө оруулсан нь тодорхойгүй.

Тэгвэл :  “Баянмөнх техник дэвшил” гэдэг хөрөнгө оруулагч нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нд байгуулагдсан, Баянмөнх Мэй Юү гэдэг хуулийн этгээдийн мэдэлд, Ли Шан гэдэг хятад иргэний нэр л байна. Тэд “Чингис хаан” банкны нэг хувьцаа эзэмшигчээс нь банкны нэрийг 50 тэрбум төгрөгөөр худалдаж авах, дээр нэмээд бүх өрийг нь тэглэх, хувьцааг нь худалдаж авах санал тавьсан гэх мэдээлэл ч бий.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.