Л.ХАЛТАР САЙДЫН ШОУ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын эхний 129 км төмөр замд аж ахуйн галт тэрэг явуулан, техникийн комисс ажиллаж, тодорхой ажлууд дээр үүрэг даалгавар  нэгдүгээр сард өгсөн байдаг. Тэдгээр ажлыг хийж гүйцэтгэсний дараа Улсын комисс ажиллуулахыг тухайн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн гэж “МТЗ” ТӨХК-ийн албан ёсны сайтаар мэдээлсэн.

Л.Халтар сайд гуравдугаар сарын 15 гэхэд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэхгүй бол ажлаа өгнө гэдэг мэдэгдлийг хийсэн. Тэгвэл тус төмөр зам дээр Улсын комисс ажиллаагүй байхад зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлсэн юм байх. Улсын комисс хүлээж аваагүй, дохиолол холбоогүй төмөр зам дээр зэсийн баяжмал зөөж ард иргэдийг хуурч төөрөгдүүлсэн нь төрийн өмч хөрөнгөд төдийгүй олон мянган төмөр замчдын амь насанд заналхийлсэн үйлдэл юм. Зэсийн баяжмалыг Оюу толгойгоос 460 км авто машинаар тээвэрлэж, 416 км үргэлжлэх төмөр замын 129 километрт нь 40 км цагийн хурдтай тээвэр хийчихээд бүтээн байгуулалтын ажил дуусаж, тээвэр эхэллээ гэж ард иргэдийг хуурсаар

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.