ДЭНЖИЙН МЯНГАД ӨСӨЖ ТӨРСӨН ЗАЛУУС НЭГДЭН БУЯНТ ДЭНЖИЙН МЯНГА ТББ БАЙГУУЛАН ДЭНЖИЙН МЯНГАД ОЛОН ЗҮЙЛС ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ.

ДЭНЖИЙН МЯНГАД ӨСӨЖ ТӨРСӨН ЗАЛУУС НЭГДЭН "БУЯНТ ДЭНЖИЙН МЯНГА" ТББ БАЙГУУЛАН ДЭНЖИЙН МЯНГАД ОЛОН ЗҮЙЛС ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ.

Тэдний хамгийн эхний үйл ажиллагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэнжийн мянга орчмын  9, 10,11-р хорооны өрх толгойлсон ээжүүд болон эмэгтэйчүүдээ баярлууллаа. 


Хамгийн гол нь сэтгэлийн дэм гэж сайхан үг байдаг. Үүний нэгэн адил Дэнжийн мянгаар овоглосон залуус нэгдэн төрийн бус байгууллага байгуулан ийнхүү өсөж төрсөн газартаа жоохон ч гэсэн гэгээлэг бүхнийг эхлүүлэхээр зорьж байна. Тус байгууллага нь ашгийн бус бөгөөд ийнхүү залуус өөрсдийн сэтгэлээр эхний ээлжид ийнхүү эмэгтэйчүүд, ээжүүдээ баярлуулаад дараа дараагийн үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  


Цар тахлын улмаас 2 жил гаран ажил орлогогүй бүхий л салбар хэцүүхэн байсан ч залуус сэтгэл байхад бусад зүйл аяндаа бүтдэг юм гэдгийг ийнхүү харуулж Дэнжийн мянгад сайн сайхныг түгээж эхлээд байна. Залуус нэгдэн нийлж Дэнжийн мянгын гэр хорооллуудаар байхгүй байгаа тоглоомын талбай цаашлаад гэмт хэргийн гаралт эхтэй нутаг дэвсгэрт ч гэсэн Цагдаа хууль хүчний байгууллагатай нийлэн таслан сэргийлэх үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийллээ.  


Мөн Дэнжийн мянгаар овоглодог Татар хамтлагийнхан маань төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийлж тус аянд нэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй Дэнжийн мянгад өсөж төрсөн  Боксын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Э.Цэндбаатар мөн тухайн үйл ажиллагаанд оролцож ах нартайгаа хамт гэдгээ илэрхийллээ. 


Санаа зорилго нь бүтэмжтэй байж санасан бүхнээ саадгүй бүтэх болтугай гээд Төрийн бус байгууллагын бүхий л  залуустаа сайн сайхныг хүсэн ерөөж амжилт хүсье.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.