НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 88 ЦЭЦЭРЛЭГ НЭМЭЛТЭЭР 2019 ОНООС ХОЙШИХ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

 Тодруулбал: Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр Нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хоёрдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо одоогоор байгаа юм байна. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар дараах цэцэрлэгүүд нэмэлт бүртгэл явуулж байна. 

Тухайлбал: Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111.566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бөгөөд. Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн бол. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдэлийг үндэслэн 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн байна. 

 Дараах цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой болоод байгаа юм.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.