“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Аяны хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ухуулга нөлөөллийн ажлууд: 

1. Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав https://unfpa.zoom.us/j/81934053221  (2022.02.28)

2. “Хүндлэл дүүрэн гэр бүл” танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэнэ. (МҮОНТ-ээр 2022.03.08, 2022.03.18-ны өдрүүдэд хүлээн авч үзэх боломжтой) 
3. “Эрэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй тодорхой асуудал” телевизийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.  (Ийгл телевизээр 2022.03.17-ны өдөр  хүлээн авч үзэх боломжтой. 
4. “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр төлөвлөлт” сэдвээр подкастыг хүргэнэ. Дэлхийн Монголчууд MGL радио (2022.03.05-ны 17:30 цагт) 
5. “Эрэгтэйчүүдийн нийгэмд  тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын тухай” подкастыг хүргэнэ.  Ийгл Радио 91.1-Eagle.mn, Uyanga’s (2022.03.17-17:30)
6. “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудлаар” үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлгийг өрнүүлнэ. 2022.03.04 өдөр 10:00-13:00 цагт Join Zoom Meeting https://unfpa.zoom.us/j/83090555471  хаягаар нэвтрэн орох боломжтой.  
7. Эерэг зан үйл, хандлагыг түгээх, уриалах агуулгатай 4 төрлийн цахим постер, 2 төрлийн ТВ шторк, өсвөр насныханд зориулсан жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, эцэг, эхчүүдэд зөв байхыг уриалсан комик дүр төрх бүхий постеруудыг хүргэнэ.  
8. ЖҮХ-ны Салбар зөвлөл, Салбар хороодыг аянд уриалж, аяныг хамтдаа өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, чиглэл хүргүүлж, арга зүйгээр ханган ажиллана.
9. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нээлттэй ажиллаж, мэдээ мэдээллээр хангана.
Аяны талаарх мэдээллийг www.ncge.gov.mn цахим хуудас болон ЖҮХАА-ны Хэвлэл мэдээллийн баг 70071117 дугаараар холбогдон авах боломжтой.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.