ЭНЭ САРЫН 23-НЫГ ДУУСТАЛ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООСОО ТАТВАР ТӨЛӨХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВНА
II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөхийг хүсвэл 2024 оны долдугаар сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм байна. Төлөх боломжтой татварын төрөл Автотээврийн хэрэгслийн албан татвар Галт зэвсгийн албан татвар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар Газрын төлбөр /газар эзэмшигч/ Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ Малын тоо толгойн албан татвар Авто замын байгууламж ашигласны төлбөр Үүний дараа НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх бололтой.