УЛААНБААТАРТ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11 ХУВИАР ӨСЧЭЭ

Энэ оны зургаадугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дөрвөн сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.50 сая төгрөгт хүрчээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.