ОРХОН ГОЛД 46 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Орхон голд 46 настай эмэгтэй живж амь эрсэджээ.Өвөрхангай аймгийн, Орхон багийн Нарийн ам гэдэг газарт “Орхон голын усанд хүн живчихлээ” гэх дуудлагыг долоодугаар сарын 18-ны өдрийн 15:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 45 дугаар ангийн алба хаагчид очиход тус сумын харьяат иргэн Ц голд живсэн байжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:32 цагт осолдсон газраас зүүн зүгт 30 метрт усны мандлаас тухайн иргэний цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.