ЭНЭ САРЫН 23-НЫГ ДУУСТАЛ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООСОО ТАТВАР ТӨЛӨХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВНА

II  улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөхийг хүсвэл 2024 оны долдугаар сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм байна.

Төлөх боломжтой татварын төрөл

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо толгойн албан татвар
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр

 Үүний дараа НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх бололтой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.