ХӨВСГӨЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОЙД ТҮЙМЭР ГАРЧ БАЙНА

Долдугаар сарын 19-ний байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тус тус ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахын тулд холбогдох аймгийн Онцгой байдлын газын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.

Харин Сэлэнгэ аймагт гарсан түймрээр урьдчилсан байдлаар 2 га талбай өртөн, шатсан байна.

Иргэд, аялагчид амралт зугаалганд  явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг бүрэн унтраах, гал унтраах багаж хэрэгсэл тогтмол авч явах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль, эх дэлхийгээ хамгаалахыг онцгойлон анхаарууллаа.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.