НЭГҮҮН МЭДЭЭ
Т.ДОРЖХАНД ХҮН-АА МАН-ЫН “УГЖНЫ ХУРГА” БОЛГОЖ ДЭЭ

Улстөрийн нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, ил болголоо. МАН, АН-ын хувьд дотоод зодоон нь дуусаагүй хэвээр байгаа бол ХҮН-ын хувьд аниргүйхэн асуудлаа цэгцэлсэн мэт харагдаж байгаа. Гэвч ХҮН-ын хувьд МАН-ын “угжны хурга” гэгддэг байснаа баталсан нэрсээ ил болгож байна. Тухайлбал, ХҮН-аас олон нийтэд танигдсан УИХ-ын гишүүн, намын дарга Т.Доржханд жагсаалтыг тэргүүлж, Л.Энхнасан, Г.Уянгахишиг, Б.Найдалаа, Б.Мөнхсоёл, Д.Гантулга нарыг араасаа дагуулжээ. Харин тойргуудад эгээ л хэний ч танихгүй хүмүүсийн нэрийг зоосон байгаа нь ХҮН энэ удаагийн сонгуульд сонгогчдын саналыг авч, парламентад суудал авахын тулд оролцохгүй нь тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ХҮН-ынхан сонгогчдын саналыг хуваах тактик ашиглах нь гэсэн үг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН-ын санхүүжилт “ах” намаас олгогдож байгаа тухай ч ам дамжигдаж байгаа юм.

МАН-ЫН ТОМ ХАНДИВЛАГЧ, МӨНГӨТЭЙ АЙЛЫН ЭРХ ОХИН Ч.НОМИН

МАН Соёлын сайд Ч.Номинг СХД буюу УИХ-ын IX тойрогт нэр дэвшүүлэхээр зарласан. Хөөрхий Ч.Номин нь тэр дүүрэг, тойргоо хаана байдгийг ч мэдэхгүй Хүүхэд, залуучуудын театрын нээлтийг хийхдээ гадарладаг болсон бөгөөд “Алслагдсан дүүрэг” гээд яриад зогсож байсан хүн шүү дээ. Атал тэрхүү театр нь СХД-ийн V хорооны нутаг дэвсгэрт, яг дүүргийнхээ дунд ордог гээд хэлчихэд хилсдэхгүй. Түүнээс цааш Партизан, Ар гүнт, Эмээлт гээд явбал энэ нэр дэвшигч бүр өөрийгөө хаана явааг мэдэхгүйн дээр тухайн орчинд амьдарч байгаа иргэдийг хараад ёстой л цочиж, айх биз ээ. Тодруулбал Ч.Номин сонгогдохгүй байхаас биш хотын төвөөс зайдуухан тойрог, тэнд нь амьдарч буй ядууралд нэрвэгдсэн иргэдийн харц, авираас тун удахгүй айж, хэрхэхээ мэдэхгүй самгардах байх даа. Үнэндээ МАН том хандивлагч, мөнгөтэй айлын эрх охиныг улстөрд ийн тооноороо оруулж, тойрогт илгээхдээ хэцүүхэн дүүрэг рүү явуулсан нь хашраах гэсэн хөөрхөн дөнгөлт байж мэдэх юм.

Ж.ГАНБААТАРЫН БАЛГААР МАН БГД-ЭЭС ХОЁР СУУДЛАА АЛДАВ БОЛОЛТОЙ

УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшихээр ил болсон хүмүүсийг харахад МАН БГД буюу X тойргоос хоёр ч суудлаа лав алдав бололтой. МАН УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Ганхуяг болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нарыг нэр дэвшүүлсэн. Уг нь тэнд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Г.Гангамөрөн нар УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан. Нам нь залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж байхад Ж.Ганбаатар дүүргийн МАН-ын хороог эзэгнэдэг гэсэн шиг хоёр бүсгүйгээ “алга болгочихсон” байгаа юм. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө дахин гарч ирэхийн тулд эмэгтэй квотыг “аньж”, хажуудаа Ө.Сумъяабаатарыг чирчхэж байгаа юм. Тэгж гэмээнэ Ж.Ганбаатар арай дөнгүүр харагдана гэсэн үг л дээ. Эс бөгөөс хоёр эмэгтэй бүр байг гэхэд нэг эмэгтэй нэр дэвшигч байх нөхцөлд Ж.Ганбаатар бол аль хэдийн парламентын зүг дахин шунахааргүй болох байв. Дүүргийн Засаг даргаар ч олигтойхон ажиллаж чадаагүй Ө.Сумъяабаатарыг сугандаа хавчуулж байгаа нь өөрөө Ж.Ганбаатарын хэн бэ гэдгийг ч бататгаж өгч байгаа биз.

НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан ногоон автобусны асуудал хууль хяналтын байгууллагын үүд татсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус асуудалд холбогдох хэрэг шүүхийн шатанд хоёр ч удаа урьдчилсан хэлэлцүүлгээр хойшлоод байна. Харин ногоон автобусны асуудлаар байгуулагдсан Түр хороо хаврын чуулган эхэлснээс хойш ирц хүрэхгүй шалтгаанаар хоёр ч удаа хурлаа хойшлуулсны эцэст өнгөрөгч долоо хоногт хуралдаж, сонсголын товоо тогтоосон. Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна. Тов ёсоор эл сонсгол өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголд давхардсан тоогоор 98 орчим гэрчийг дуудаад буй бөгөөд эдгээрийн дунд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар нар багтаад байна.

Х.БУЛГАНТУЯА САЙД АА, НД-ИЙН БАЙЦААГЧ НАР ХАМАР ДООР ЧИНЬ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙНА !!!

Х.Булгантуяа сайд аа, танай салбарт хулгай нүүрлэж, бүр нэгнээ хаацайлж, үгсэн хуйвалдаж, гэмт хэргээ нуун дарагдуулж байгааг та мэдсэн үү. Тодруулбал өнгөрсөн 3 дугаар сард СХД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн хамгааллын байцаагч н.Амарзаяа нь БЗД-ийн НДХ-т үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ. Өөрөөр хэлбэл БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг, тэтгэврийн хяналтын байцаагч Д.Ангараг нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдснийг дээрх шалгалтыг хийсэн н.Амарзаяа байцаагч тогтоосон гэсэн үг. Мань байцаагч н.Амарзаяа ноцтой үйлдэл илрүүлсэн хэрнээ таг чиг болсон нь доорх нэр бүхий хүмүүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болсон уу гэх хардлага анхаарал татна. Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нар нь НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Баянжаргал гэгчид тэжээгчээ алдсны тэтгэвэр хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж сар бүр 2.3 сая төгрөгийн тэтгэвэр тогтоож, мэргэжил нэгтэндээ өгөх болсон аж. Өөрөөр хэлбэл Д.Гэрэлцэцэг, н.Ангараг нар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуурамч баримт материал бүрдүүлэн тогтоосон гэсэн үг. Дээр бичсэнчлэн энэхүү хууль бус үйлдлийг шалгаж илрүүлсэн СХД-ийн байцаагч н.Амарзаяа болон хяналтын тасгийн дарга, удирдлагууд, НДЕГ-ын хяналт шалгалтын газрынхан Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нарт арга хэмжээ авах нь бүү хэл эл асуудлыг одоог хүртэл хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь анхаарал татмаар. Учир нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг хууль бусаар авч буй НДЕГ-ын мэргэжилтэн Б.Баянжаргал гэгч нь хэнийг ажилд авах, халах зэрэг “хурган” эрх мэдэл бүхий нэгэн учраас энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь байгууллага дээр нь илрүүлсэн ч ийнхүү нам дарж чадсан сүйхээтэй нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг эрх мэдэлдээ дулдуйдаж энэхүү гэмт үйлдлийг нь сэдэн гаргаж, хуурамч материал бүрдүүлж өндөр тэтгэвэр тогтоож өөрсдөө хувааж авдаг гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн Б.Баянжаргал өмнө нь БЗД-ийн НДХ-т Д.Гэрэлцэцэгтэй цуг ажиллаж байсан талаар зарим эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс Х.Булгантуяа сайд аа, энэхүү нийтлэлд дурдагдсан нэр бүхий хүмүүстэй холбоотой хэргийг сайтар шалгахгүй бол нэг этгээд нь ч таны хамаарал бүхий нэгэн ч болж магадгүй бололтой. Учир нь сайдын хамгаалтад байдаг гэж сайрхан ярьдаг дарга мэргэжилтнүүд УИХ-ын сонгуулиас өмнө нэрийг тань сэвтээх нь ээ. Бид дараагийн удаа НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжтлтэн Б.Баянжаргал яагаад тэжээгчээ алдсны тэтгэвэр авах болов, нас барсан хүн түүний юу болох, яаж өнгөрсөн талаарх мэдээллийг болон Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нартай холбоотой нарийн мэдээллийг хүргэх болно.

“ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ” НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛЛАА

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж, нэр дэвшигчдээ тодрууллаа. "Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлхээр тогтлоо. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтыг “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр тэргүүлж, хоёрдугаарт УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон орж байна. Улмаар Монголын либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа удаалж байна. “Үндэсний Эвсэл” нь салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэх 1 улс төрч-1000 мэргэжилтэн зарчмыг баримталж буй. “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид мэдлэг, боловсролтой, салбартаа мэргэшсэн гэдгээрээ онцлог байна. Мөн хууль дээдлэх ёс зүй, сахилга батыг нэр дэвшилтэд эрхэм болгосон гэлээ.

МАН-ЫН ЖАГСААЛТАД БАГТСАН ЭХНИЙ 30 НЭР ДЭВШИГЧ

Монгол Ардын Намаас УИХ-ын 2024 оны сонгуулийн жагсаалтад багтсан нэр дэвшигчдээ зарлалаа. Үүнд, жагсаалт дахь эхний 30 нэр дэвшигчийг танилцуулъя Г.Лувсанжамц (Японд хот төлөвлөлтийн чиглэлээр доктор хамгаалсан) М.Энхцэцэг (Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан) Ч.Анар (“Ондо” компани) О.Саранчулуун (“Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч) Д.Рэгдэл (ШУА-ын Ерөнхийлөгч асан) Д.Ганмаа (Харвардад багшилдаг) Үйдвэрчний эвлэлийн квот М.Мандхай (СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга) Д.Энхтүвшин (Шарк, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан) Б.Уянга (УУХҮ-ийн дэд сайд) Ж.Галбадрах (Шинэ Монгол эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч) А.Ариунзаяа (МАН-ын нарийн бичгийн дарга) Б.Баярбаатар (МАН-ын хяналтын хорооны дарга) Б.Хэрлэн (Улс төр судлаач) Д.Бум-Очир (Ерөнхийлөгчийн зөвлөх) О.Номинчимэг (Нийслэлийн Засаг даргын орлогч) С.Зулпхар (ХНХ-ын дэд сайд) Г.Ганбаяр (БШУ-ны дэд сайд асан) С.Мөнгөнчимэг (Сангийн дэд сайд) Б.Солонгоо (ХЗДХ-ийн дэд сайд) Ч.Лодойравсал (Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн дарга) Г.Дөлгөөн (Монгол банкны дэд ерөнхийлөгч) А.Адилбиш (СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч) С.Далхаасүрэн (МАН-ын бүлгийн ажлын албаны дарга) У.Болортуяа (Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч) Г.Баярхүү (МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга) Д.Бумдарь (Улс төр судлаач, МУИС-ийн багш) Алтанхуяг Ц.Цолмон ("Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирал) Т.Сайнжаргал (МТЗ ТӨХК-ийн төслийн удирдагч)

АРДЧИЛСАН НАМААС 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛЛАА

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа. Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор 1 Дашдондог Ганбат 2 Оюунсайхан Алтангэрэл 3 Амгалан Адъяасүрэн 4 Пүрэвбаатар Мөнхтулга 5 Даваа Цогтбаатар 6 Сайнхүү Ганбаатар 7 Ганбат Хосбаяр 8 Дамдинсүрэн Жаргалсайхан 9 Энэбиш Болорчулуун УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс 1 Одон Цогтгэрэл 2 Бөхчулуун Пүрэвдорж 3 Очирбат Амгаланбаатар 4 Загдхүү Нарантуяа 5 Ширнэнбанди Адьшаа 6 Догсом Батцогт 7 Цогтоо Одонтунгалаг 8 Даймаа Батсайхан 9 Банзрагч Түвшин 10 Норов Тэгшбаяр УИХ-ын Сонгуулийн 3-р тойрог Баян-Өлгий 1 Булан Бейсен 2 Шарив Жандос 3 Хузкей Дармен УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон 1 Халтмаа Баттулга 2 Батбаяр Ариун-Эрдэнэ 3 Хаш-Эрдэнэ Эрдэнэбаатар 4 Жалбасүрэн Батзандан 5 Гунгаажав Цэрэндолгор 6 Гүншир Мөнгөнхуяг 7 Дорлиг Өсөхбаяр 8 Хайчаа Батсайхан УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв 1 Цэвэгдорж Туваан 2 Сангажав Баярцогт 3 Сүхбаатар Эрдэнэболд 4 Домбон Үүрийнтуяа 5 Далай Батбаяр 6 Нэмэхээ Одонгуа 7 Дондогдорж Эрдэнэбат 8 Дэрэм Эрдэнэсувд 9 Дуламсүрэн Доржпүрэв 10 Раднаа Батжаргал УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий 1 Наянтай Ганибал 2 Сүхбаатар Төмөрхүү 3 Төрмөнх Пүрэвхатан 4 Шинэбаяр Бямбасүрэн 5 Дэмбэрэлваанчиг Балдан 6 Эрхэмбаатар Төмөрбаатар 7 Шагдар Батдэлгэр УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь 1 Гомбо Ганбаатар 2 Рэнчинбямба Сэддорж 3 Равжих Эрдэнэбүрэн 4 Лувсанбямбаа Мөнхбаясгалан 5 Цагаанхүү Мөнхбат 6 Лувсандорж Одсэр 7 Насанбуян Энхбат УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг 1 Түмэндэлгэр Батцогт 2 Ганболд Болормаа 3 Майнбаяр Тулгат 4 Цагаан-Өвгөн Жадамбаа 5 Ганболд Ууганцэцэг УИХ-ын Сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэг 1 Содномзундуй Эрдэнэ 2 Цэрэндулам Алтанцэцэг 3 Балдангомбо Баттулга УИХ-ын Сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй 1 Чадраабал Өнөрбаяр 2 Ишжамц Мөнхжаргал 3 Хөххүү Болормаа 4 Даваасүрэн Бадарсан 5 Цэнд Баатархүү 6 Октябрь Баасанхүү УИХ-ын Сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэг 1 Норов Алтанхуяг 2 Жадамба Отгонбаяр 3 Нэмэхбаяр Амаржин 4 Цоггэрэл Уянга 5 Пүрэвдорж Галиндэв УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-Уул дүүрэг 1 Эрдэнэ-Очир Тамир 2 Чулуунбилэг Лодойсамбуу 3 Бямбаа Ариунболд УИХ-ын Сонгуулийн 13-р тойрог Багануур, Багахангай, Налайх 1 Дашзэвэг Алтанхуяг 2 Ганаа Цамбагарав Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт 1 Лувсанням Гантөмөр 2 Салдан Одонтуяа 3 Жамба Батсуурь 4 Саруулсайхан Цэнгүүн 5 Өлзийхүү Шижир 6 Жудаг Баярмаа 7 Жадамба Баясгалан 8 Доржзовд Энхтуяа 9 Хишигдэмбэрэл Тэмүүжин 10 Бадамдорж Пунсалмаа 11 Эрдэнэбилэг Одбаяр 12 Пүрэв Батчимэг 13 Ганбат Очирбат 14 Батбаяр Жаргалан 15 Амгаланбаатар Ганбаатар 16 Цэндсүрэн Мөнхтуяа 17 Контарбай Жандос 18 Даваасамбуу Оюунцэцэг 19 Ренчинням Амаржаргал 20 Хүрэлбаатар Оюунчулуун 21 Энхтөр Галбадрал 22 Лхагвасүрэн Нарантуяа 23 Пүрэв Нүрзэд 24 Наранчулуун Жавзанпагма 25 Энхтайван Энхпүрэв 26 Ринзаан Булгамаа 27 Буянаа Ган-Очир 28 Ишбадам Нарантуяа 29 Дорж Амартүвшин 30 Лхагва Болормаа 31 Цэнджав Чинбат 32 Дүгэржав Болорсүрэн 33 Мөнхжаргал Чимэддорж 34 Бат-Очир Ундраа 35 Батсуурь Баттөмөр 36 Дамчаа Хишгээ 37 Оросоо Чулуунбилэг 38 Лувсанцэрэн Отгонцэцэг 39 Доржрэнцэн Алтангэрэл 40 Батсүх Батзаяа 41 Нарангэрэл Оргил 42 Бадрах Цолмонбаяр 43 Сүхбаатар Юмэнхүү 44 Пушаа Алтан-Од 45 Бадрах Уянга 46 Баатар Болор-Эрдэнэ 47 Энхтөгс Сүндарь 48 Ушаандар Болдхүү

"ЖАГСААЛТЫН 5-Д ОРМООР БАЙНА, 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГӨӨЧ ГЭЖ ЯВАА ХҮМҮҮС ЭНЭ САНААРХЛАА ЗОГСОО"

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Сонгууль болох гэж байна. Асар их мөнгөөр жагсаалтад орох эрхээ худалдан авч байгаа гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ХЗДХ-ийдад мэдээлэл байна уу. Жагсаалтаар тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн гаргаж байгаа зардлын 50 хүртэл хувиар зардал гаргаж болно гэсэн хуулийн заалттай. Гэтэл юу энэ битгий хэл, санаанд оромгүй тоотой үнээр намууд тойрогт суудлаа худалдаад байна гэх юм. Энэ бол мөнгөөр хүний төрөө байгуулах эрхийг худалдан авч байгаа хэрэг буюу хууль бусаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэсэн асуудал яригдаад байна шүү дээ. Ингэвэл энэ сонгууль юу болж таарах вэ. Б.Энхбаяр сайдад үүнд хэлэх юм байна уу? ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй. Таны хэлсэнчлэн, Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Өвөрхангай аймгийн 100 гаруй мянган иргэний сонголтыг Нийслэлийн ХУД-ийн шүүгч засварласан. Ингэж нэг шүүгч аль нам нь парламентдаа олонх болох буюу Үндсэн хуульд заасан ард, түмний төрөө мэдэх эрхэд халдсан асуудал байдаг. Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж байна вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. Бидний 2001 онд Шүүхийн тухай хуулийг баталсан нь зөв байж гэдэг улам бүр тодорхой болж байгаа. Дургүй хүрсэн шүүгчээ хөдөө томилоод явуулчихдаг. Эсвэл Ерөнхийлөгч нь таалагдахгүй, үгэнд нь ороогүй шүүгчдийг томилохоо мартчихдаг. Үгэнд нь ордог шүүгчдээ гавьяат өгдөг, шагнадаг. Энэ бүхэн одоо бол улам бүр тодорхой болж байна. Жагсаалтаа зарах гэж байгаа, би жагсаалтын 5-д орох хэрэгтэй байна, 15 тэрбум төгрөг өгчих, тэгвэл болох гээд байна гээд ярьж яваа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой.

Ж.БАЯРМАА: СХД-ЭЭС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ РҮҮ АВТОМАТААР 10 МЯНГАН ХҮН ШИЛЖСЭН НЬ ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА

Ардчилсан намаас шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын дэд дарга болон тус ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа. -Шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулсан юм байна. Сонгуулиар ямар зөрчил, гомдлууд их гардаг вэ? -Монгол Улс парламентын найман сонгууль хийсэн. Гэвч энэ бүрээр элдэв зөрчил, булхай, луйврын талаар гомдол зөрчил тасардаггүй. Хар машинаас өмнө бол цахилгааныг нь салгаж байгаад саналын хуудсуудыг нэгээс нөгөөд бөөнөөр нь шилжүүлэх зэрэг зөрчил гардаг байсан. Харин орчин үед болохоор программ хангамжтай холбоотой зөрчлүүд их байна. Сүүлд хяналтын тооллого гэж хийсэн. Гэтэл хэвлэсэн мэт будсан 200 хуудас гарч байна гэх зэрэг программ хангамжтай холбоотой байгаа юм. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар бие даагчдын орон нь таслалтай. Бусад хүмүүсийнх хэвийн байх жишээтэй. Мөн Баянгол дүүрэгт нэр дэвшигчийн нэр бүтэн 2-3 цаг алга болсон. Энэ мэт зөрчил шинээр бий болсон. -Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол бас их гардаг? -Нэрсийн жагсаалт бол Иргэний бүртгэл мэдээллийн газарт байгаа үндсэн баазтай тулж байгаа эсэхийг хэн ч мэддэггүй. Шинээр үүсгэдэг. Жишээлбэл, 2020 онд хий хаяг бий болгосон. -Тэр нь юу гэсэн үг вэ? -Дөрвөн давхар байшинг таван давхар гээд тэр хий давхрынхаа тоотуудад хүмүүсийг бүртгэсэн. Улмаар шинэ иргэний үнэмлэх олгож, санал өгүүлсэн. Надад баримт нь бий. -Иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэрэг юм биш үү? -Хүн нь бол жинхэнэ. Гэхдээ хоёр иргэний үнэмлэхтэй учраас нэгийг нь хуурамч л гэж үзнэ. “Царцаа” гэдэг чинь энэ юм байна. Энэ нь бүр сүүлдээ их олон төрөл болсон. Бодит хүн олон газар очиж санал өгдөг. Мөн дээрх шиг виртуал ертөнцөд бараг үүсч байна. Эдгээр луйвар хэзээ ч зогсохгүй байгаа юм. Тиймээс манай ажлын хэсэг үүнийг л таслан зогсооё, багасгая гэж байгаа. -СЕХ болон холбогдох газруудад баримтуудыг нь өгч болдоггүй юм уу? -Өнгөрсөн 2020 онд булхай, луйврын тухай олон мэдээлэл, баримтуудыг улс төрийн намынхан цуглуулсан. Гэвч түүнийгээ хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байсан учраас улс төрийн намууд нэгдээд ажлын хэсэг байгуулсан. Үүн дотор нь тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл орсон. Тэгээд зөрчил бүр дээр дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаад ТЕГ, СЕХ, УБЕГ, Ерөнхий прокурор, тухайн үеийн Ерөнхийлөгчид хүртэл өгсөн. Харамсалтай нь ямар ч хариу байхгүй. -Та бүхэн сонгогчдыг дарамталдаг тухай ярьж байсан. Үүнийгээ тайлбарлаач? -Сонгогчийн боловсрол тааруу байна гэдэг чинь үүнтэй холбоотой. Яаж өргөдөл, гомдол гаргахаа ч мэдэхгүй. Сонгуулиа нууцаар өгөх эрхтэй гэдгээ ч мэдэхгүй байгаа болохоор өмнө нь мөнгө өгч, янз бүрийн халамжид хамруулчихдаг. Тэгээд яг сонгуулиа өгөх гээд ирэхээр нь хар машин хэнд өгч байгааг чинь мэднэ. Камер бичиж байгаа гэх зэргээр дарамталдаг. -Танай ажлын хэсэг одоо ямар ажлууд хийх вэ? -Өмнөх сонгуулиар улс төрийн намууд зохион байгуулалтад орж, ажлын хэсэг байгуулан маш их ажил хийсэн. Олон төрлийн зөрчил, мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргачихсан. Тиймээс улс төрийн намуудаа дахин цуглуулж, холбогдох байгууллагуудад өгсөн материалуудынхаа араас явна. Ингээд зогсохгүй гарц, шийдлээ гаргана. Хуулийн төсөл боловсруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай бол яаралтай горимоор хэлэлцүүлнэ. Энэ бол эх орны ирээдүйтэй шууд холбоотой зүйл. Гэсэн хэдий ч бид дийлэх боломж тун хомс. Гэхдээ л чадлынхаа хэрээр сонгуулийн булхай, луйврыг засах, багасгах тал дээр ажиллана. -Арай оройтож ажлаа эхлүүлж байгаа юм биш үү. Ямар нэгэн үр дүнд хүрч амжих уу? -Амжихын төлөө л явна. Эрх баригчид нэн яаралтай горимоор хүний үг, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьсон хууль баталж байсан. Тийм болохоор эх орны хувь тавилантай холбоотой асуудлаар хууль хэлэлцэж болно гэж бодож байгаа. -Энэ сонгуультай холбоотой мэдээлэл ирж байна уу? -Ирж байгаа. Жишээлбэл, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ерөө суманд байдаг бүх ажилтнаа шилжүүлсэн. Ингэхдээ дургүйцсэн хүмүүсийг нь дарамталж таслан зогсоосон явдал гарсан. Мөн СХД-ээс Чингэлтэй дүүрэг рүү 10-аад мянган хүнийг автоматаар саяхан шилжүүлсэн. -ЦХХХ-ны сайд тойргоо сольсонтой холбоотой гэж үзэж болох уу? -Тийм гэж хардаж байна. Шууд автоматаар шилжүүлсэн. Бид хамтрахгүй л бол аалзны тор шиг хэрсэн зүйлтэй тэмцэж дийлэхгүй. Ер нь ардчиллын хамгийн гол суурь, үнэт зүйл нь чөлөөт сонгууль байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манайх ардчиллаас дандаа ухарч байгаа. Шүүх нь хараат байна гээд дүгнэгдчихсэн. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх байхгүй гэж дүгнэсэн байна. Гадаадын зээл тусламж аваад хариу тайлагнадаггүй. Энэ мэт асар олон зүйлийг дүгнээд 21 байраар ухраасан. Сонгууль шударга явагддаг эсэх гээд бас том ангилал байгаа. Би өөрөө яг үүнийг судалдаг хүн. Гэтэл үүнийг эрх баригчид хуураад шударга явагдаж байгаа мэтээр хэлдэг. Тэгэхээр нь олон улсын байгууллагууд нотлох баримт нэхдэг ч эрх баригчид гаргаж өгдөггүй. Гадныхан нотлох баримт байхгүй учраас шударга бус сонгууль явдаг гэж хэлж чаддаггүй юм байна. Харин энэ задраад нотлох баримтын хүрээнд шударга бус сонгууль явдаг гээд зарлачихвал гажуудсан ардчилал гэсэн ангиллаасаа бид унаад сонгуульчлагдсан авториторизм гэсэн байдал руу шилжинэ. Ингэвэл олон улсуудын хамтын ажиллагаа, зээл тусламж гээд олон зүйлд асар хортой. Эх сурвалж: Өдрийн сонин

1 ... 58 59 60 61 62 63 64 65 66 ... 323