НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙСЛЭЛИЙН 18 БАЙРШИЛД ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР БАРИНА

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9000 метр авто зам, 4500 метр нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ. Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд ирүүлсэн өргөдлийг холбогдох байнгын хороонд шийдвэрлүүлэхээр хуваарилсан тухай танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр холбогдох байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасан. Монгол Улсын иргэн Энхтөрийн Батбаяр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байршуулсан. Уг өргөдөл 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 33 мянга 42 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Төсвийн байнгын хороонд хуваарилж байна. Төсвийн байнгын хороо иргэний өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв. Хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хууль зүйн б айнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнөх өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан. Тиймээс Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан өмнөх өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, УИХ-ын 2024 оны 18 болон 5 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улс дахь болон хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан талаараа онцлов. Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг танилцуулаад хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх юм байна гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр, хуулийн төсөл боловсруулсан үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаад, хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр зарим хэрэг, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64,7 хувь нь үзэл баримтлалын хүрэээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дээрх хуулийг төсөлд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар орсон заалтын талаар асуув. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шат бүрд хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Хүнийг саатуулах, баривчлах, цагдан хорих, шүүх зэрэг үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах гол баталгаа нь өмгөөлөл зүйн туслалцаа юм. Гэтэл прокурор буюу улсын яллагчийн эрхээс өмгөөлөгчийн эрх хязгаарлагдмал байгаа нь хүний эрхийг зөрчих нэг үндэслэл болдог. Энэ мэт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд олон жил яригдаж байсан шүүмжлэлийг залруулан хуулийн төсөлд тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшилнэ гэсэн хүлээлттэй байна гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Д.Очирбат, Н.Номтойбаяр нар асуулт асуув. Тухайлбал, хуулийн төсөлд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхийг эргэн хянах, өмгөөлөгч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөд байвал шүүх хурал олон жил үргэлжлэх нөхцөл үүсэх магадлалтай учир ямар хүрээнд авч үзэх вэ, цахим төхөөрөмжөөс устгагдсан баримтыг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцно гэж заасан. Үүнд тусгайлсан журам гаргах эсэх, хэргийг хэт хялбаршуулан шийдвэрлэхэд бүтээмж хэр өсөх, олон улсын хүний эрхийн эрх зүйн хөгжилтэй энэхүү хуулийн төсөл хэр нийцэлтэй байгаа талаарх асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариуллаа. Тэрбээр, сүүлийн нэг жил нийт эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хуралдаан товлогдсоноос 16851 нь хойшилсон байна. Үүний 7141 нь буюу 42,3 хувь нь өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшилжээ. Иргэний хэрэгт 59177 шүүх хурал товлогдсон бол 26525 нь хойшилсон. Өмгөөлөгчөөс шалтгаалан иргэний хэргийн 17,4 хувь хойшилжээ. Ингээд шүүх бүрд ийм статистик гарснаас эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хамгийн олон хойшилсон байна. Өөрөөр хэлбэл, нийт хойшилсон шүүх хуралдааны 51,2 хувь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу байжээ. Тэгэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн үүрэг, оролцоо хамгийн чухал. Гэхдээ хуралдааныг ямар тохиолдолд хойшлуулах талаар журмыг нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Олон оролцогчтой шүүх хурлыг зохион байгуулахдаа хүний эрхийн зөрчлийг арилгах заалт хуулийн төсөлд орсон. Тухайлбал, Хөгжлийн банкны хэргийг шүүхэд өөрт нь ямар ч хамааралгүй хэргийн шүүх хуралд 20 гаруй хоног зүгээр сууж байх жишээтэй. Тэгэхээр шүүх хурлаар хэлэлцэх асуудалд өөрт нь холбогдолгүй зүйл байвал оролцохгүй байх эрхийг нь нээж өгсөн гэсэн үг. Шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс нэмэлт нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг сэргээх боломжийг нээхээр хуулийн төсөлд тусгасан. Эдүгээ гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, залилангийн хэргийн 50-иас дээш хувь нь цахим залилан болж байна. Тийм учраас цахим нотлох баримтыг цуглуулах, сэргээх асуудал тулгарч байна. Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийг шалгах явцад баримтаа нэн даруй устгадаг, нуудаг. Тэгэхээр сэргээж гаргасан баримтыг нотлох баримтаар тооцохоос аргагүй. Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг олон шалгуураар дүгнэж болно. Өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд хүний эрхийн шинэчлэлийн шинжтэй өөрчлөлт оруулах бүхий л боломжийг судлаад хуулийн өөрчлөлтөд тусгахыг хичээж ажиллалаа гэв. Түүний дараа хуулийн төслийг дэмжсэн болон эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон бүлэгт харьяалалгүй гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Чинбүрэн нар аливаа хэргийг шүүхдээ гэнэтийн гарсан дуулиан шуугианд хөтлөгдөж, түүнд хэт автах байдал буй болж байгааг анхаарахыг сануулаад хуулийн хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хүний эрх гэдгийг үл ойшоох хандлага газар авч байна. Тухайн хүн албан тушаал ахих тусам хүний эрхийн зөрчил гаргах нь олонтаа. Төр, төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтдаа жил бүр хүний эрхийг асуудлыг хэлэлцдэг тогтолцоог бүрдүүлэх, хэлэлцдэг цахим платформтой болох зэрэг санал хэллээ. УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Мөн тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа. Тэрбээр, хууль санаачлагч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхлэлтийн зохицуулалт нь өмгөөлөгчийн шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэсэн байх тул иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан байх бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуульч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад ороход хууль бус хязгаарлалт тавигдахгүй байх боломж бүрдэж, хуулийн бусад зүйл, заалттай зөрчилдсөн зохицуулалтыг арилгана гэж үзсэн байна гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад тус хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаан үргэлжлэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан бол тус хуулийн төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа. Тэрбээр,  х ууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоом, залилах гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, валютын гадагш чиглэсэн хяналтгүй урсгалыг зогсоох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х уулийн төсөл нь 3 зүйлтэй байх бөгөөд 1 дүгээр зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, 2 дугаар зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тусгажээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л . Соронзонболд олон нийтийн телевизээр явагддаг эд , мөнгөний хонжворт сугалаатай холбоотой асуудалд судалгаа хийгдсэн эсэх , төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах зорилготой олон удаагийн үйлдэлтэй, сэжигтэй гүйлгээг хориглох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О . Номинчимэг төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоос гадна иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах , донтолтоос урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулах , хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах , хэн хариуцах , Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудалд ямар үүрэгтэй оролцох , сошиал орчинд явагддаг зохих зөвшөөрөлгүй хонжворт сугалааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх , банкны гадаад гүйлгээний хяналтад дүн шинжилгээ хийсэн эсэх талаар , Улсын Их Хурлын гишүүн Г . Уянгахишиг Зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан нь хууль зүйн техникийн хувьд зохисгүй бөгөөд уг асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн Б . Жаргалан бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хялбар аргаар мөнгө олох сэдлээр тоглож байгаа тул иргэдийн орлогыг сайжруулах арга хэмжээг авах , ажлын байрыг нэмэгдүүлэх , мөрийтэй тоглоомын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох , хуулийн төслийн танилцуулга , үзэл баримтлалд тодорхой нэг компанийн нэрийг дурдаж нэг компанид чиглэсэн байдлаар хууль тогтоомж батлах нь тохиромжгүй байгааг цаашид анхаарах , банкны гадаад гүйлгээг хэрхэн хянах талаар , Улсын Их Хурлын гишүүн Р . Сэддорж хуулиар хориглохоор болж буй төлбөрт таавар, бооцоот тоглоом гэсэн агуулгад бооцоот морин уралдаан болон бусад спортын тэмцээн уралдааны бооцооны асуудал хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О . Номинчимэг үүсээд байгаа асуудлыг хуулиар хориглох арга хэмжээ авч байгаа нь зүйтэй боловч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад голлон анхаарах , шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар судалгаа тооцоо хий ж иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болох, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах талаар , Улсын Их Хурлын гишүүн Г . Уянгахишиг Засгийн газар хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа хууль зүйн техник болон холбогдох хуулийн зарчмыг баримталж цахим гэмт хэргийн талаарх тусгайлсан хуулиа өргөн мэдүүлэх, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр мөрдөн шалгах байгууллага дансны мэдээлэл гаргуулан авч байгаа асуудлыг холбогдох хуульд нийцүүлж тодорхой зохицуулах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн Б . Мөнхсоёл мөрийтэй тоглоомд хэт донтсоноос болж гэр бүлийн дотоод асуудал буюу гэр бүл салалт , үр хүүхдийн гэртээ учруулж буй эдийн засаг , сэтгэлзүйн асуудлууд үүсэж байгаа бөгөөд мөн төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан Монгол Улсаас гарах гадаад валютын урсгалд зохицуулалт хийх ёстой талаар , мөрийтэй тоглоомын донтолтын талаар баримтжуулан олон нийтэд түгээх , мэдээллээр хангах , өргөн мэдүүлсэн төсөл хууль хоорондын зөрчил үүсэх магадлалтай гэж зарим хуульчдын үзэж байгааг харгалзан үзэх , аливаа хөндөж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх нь зүйтэй , нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд сөрөг үр дагаварыг бий болгох асуудал үүсгэдэг тул үүнд анхаарах , нухацтай үзэх , хугацааны хувьд дахин нягтлах талаар , Улсын Их Хурлын гишүүн М . Энхцэцэг ард иргэдийнхээ эрхийг хамгаалахын тул хуулийн төслийг маш яаралтай батлах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн О . Батнайрамдал цахим мөрийтэй тоглоомноос болж иргэдэд, нийгэмд хор хохирол учирч байгаа тул энэ хуулийн зохицуулалтыг яаралтай батлах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн Б . Жаргалан прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг шууд гаргуулан эрхийг нээж өгч байгаа зохицуулалтыг дэмжихгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н . Учрал цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль , эрх зүйн орчныг сайжруулах , хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэн баталж , төрийн байгууллагуудыг чиг үүргийн дагуу ажлаа хийх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэв. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт хариултыг эхлүүлээд өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хууль санаачлагчийн зүгээс цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хууль сахиулах ажлын ухагдахуун, ёс зүйг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх онол, практикийн сургалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох талаар тусгасан талаараа онцлов. Түүнчлэн, холбогдох журмаар зохицуулж буй хүний эрхийн хязгаарлалт, албадлага зэрэг арга хэмжээг гагцхүү хуулиар тогтоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх, гадаад улсад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, олон улсын гэрээ, конвенцод тусгагдсан мендезийн зарчмаас хуульд тусгах, цагдаагийн алба хаагч ямар ч тохиолдолд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэхээр тусгажээ. Мөн цагдаагийн албаны удирдлагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль хяналтын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ижил төстэй байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хугацаатай ижил хугацаатай болгох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан цагдаагийн алба хаагч эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ тасалдуулахгүй байх, удирдах алба хаагчийг сонгон шалгаруулах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах замаар төрийн албаны шатлан дэвших /мерит/ зарчмыг хэрэгжүүлэх ажиллагааг шударга, ил тод, нээлттэй болгох зэрэг асуудлыг тус хуулийн төсөлд тусган боловсруулсан байна. Хууль санаачлагч уг хуулийн төслийн талаарх Засгийн газрын өгсөн зөвлөмж, шаардлагыг хуулийн төсөлд нэмж тусган боловсруулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй, цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025 .04.03 )- ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ илэрхийлээд, төсөлд тусгагдсан харилцаа нь Хууль тогтоомжийн тухай хуулиар бус захиргааны эрх зүйн хүрээнд шийдвэрлэх асуудлууд болохыг онцолсон юм. Тэрбээр орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар хуваарилагдсан эрх мэдлийг Улсын Их Хуралд төвлөрүүлэх эрсдэлтэй байна гэсэн юм. Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хариулахдаа, холбогдох хуулиудаар нэгэнт хуваарилагдсан эрх мэдлийг энэ хуулиар өөрчлөх, хязгаарлах зүйл байхгүй. Харин эрх мэдлийг хуулиар хүлээн авсан субьект цаашаа өөр этгээдэд хуулиас давсан журмаар дахин хуваарилахгүй байх тухай асуудлыг тусгасан гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан манай улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 920 гаруй хууль, 3500 орчим журам байгааг дурдаад, аливаа хууль, эрх зүй, засаг захиргааны хэм хэмжээ тогтоох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн, шийдвэрлэдэг байх ёстой гэлээ. Хуулиар эрхээ авчихсан гээд хуулиас давсан журам гаргаад байж болохгүй бөгөөд үүнийг цэгцлэх зорилгоор Д.Цогтбаатар нарын Улсын Их Хурлын гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгов. Мөн хууль, эрх зүйн зохицуулалт уян хатан байх ёстой гэсэн үзэл баримтлалаар хуулийг ихээхэн ерөнхий баталж, нарийвчилсан харилцааг журмаар зохицуулахаар заадаг жишиг өнөөдрийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулахдаа хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж ажилласан, холбогдох салбарын аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийтийн саналыг авсан эсэх, хуулиас давсан дүрэм, журам баталж, хүнд суртал, завхрал үүсгэсэн албан тушаалтнуудад хариуцлага ногдуулж байгаа эсэх, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засгийн харилцаанд үл ойлголцох үүсэх эрсдэл бий эсэхийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, яаралтай горимоор өргөн барьж, батлуулсан хууль тогтоомжийн зайлшгүй шаардлагад хийсэн судалгаа, үнэлгээ дүгнэлт бий эсэх, ийм горимоор төсөл өргөн мэдүүлэхийг хэрхэн хязгаарлах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн төслийг боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлгийг заавал хийдэг байх зохицуулалтыг хэрхэн баталгаажуулж байгааг, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа албан татвар, төлбөр хураамж тогтоох асуудлыг зөвхөн Улсын Их Хурал шийдвэрлэх тухай заалт хэрэгжих боломжтой эсэхийг нягталж, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудад чөдөр тушаа болох эрсдэл бий эсэхээс болгоомжилсан байр суурь илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хууль хэрэгжихгүй байгаа явдлыг шинжлэн судалж, шалтгаан нөхцөлийг тогтооход анхаарах нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг захиргааны хэм хэмжээ тогтоох Засгийн газрын эрхийг хязгаарласан нь ямар учиртайг, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хор уршгийн судалгаа хийсэн, эсэхийг болон хууль, Улсын Их Хурлын шийдвэрийг эс хэрэгжүүлсэн сайд, дарга нарт оногдуулах хариуцлагыг тодорхой болгох, гол хуулийн үзэл баримтлалаас өөр нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулах, батлахаас сэргийлэх хязгаарлалтын зохицуулалтын энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр тусгах боломжтой эсэхийг асууж Хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийг гишүүдээс тодорхой хариулт авав. Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н. Отгончимэг , Хууль тогтоомжийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч , Улсын Их Хурлын гишүүн эрүү, иргэн, захиргааны анхдагч хууль болон шинэчилсэн найруулг ын төсөл, мөн өмчтэй холбоотой хуул ь санаачилж болохгүй гэж заасан байдаг. З ахиргааны эрх зүй бол захирах , захирагдах шинжтэй нийтийн эрх зүйн харилцаа шүү дээ. Иймд энэ харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг зөвхөн Засгийн газар хариуцдаг байж болохгүй гэж үзээд Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүн д захиргааны хэм хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар хууль санаачлах эрхийг нээж өгч байгаа гэсэн хариулт өглөө. Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуултад хариулт өгч, хууль тогтоомжууд хэт ерөнхий, зохицуулах ёстой харилцаагаа иж бүрэн зохицуулж чадахгүй байгаа учир хэрэгжилт нь хангалтгүй байгааг дурдан, үүний зэрэгцээ хууль тогтоомжийн хоцрогдлыг арилгах ажил өөрөө хоцрогдолтой буюу цаг үеэсээ хоцроод байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал аливаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулахдаа иргэдийн утга учиртай, хариу үйлдэлтэйгээр оролцоог бодитой хангах байдалд ямар ахиц гарах болон хүний эрхийн хязгаарлалтын талаарх хуулийн сахиулах байгууллагын албан хаагчид, иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатайг баримтаар жишээлэн ярьсан юм. Хэлэлцэж буй хуулийн төсөлд аливаа хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа эрх ашиг нь хөндөгдөх хэсэг, бүлгийн саналыг заавал авч тусгах, мөн олон нийтийн хэлэлцүүлгийг цахимаар бус бодитойгоор хийх зохицуулалтуудыг тусгаж буйгаа хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тайлбарласан юм. Х үний эрхийг хамгаалах, дээдлэн эрхэмлэх Үндсэн хуулийн язгуур үзэл санаа хууль боловсруулах үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжих вэ гэдгийг Хууль тогтоомжийн тухай хуул ьд суулгахад энэ өөрчлөлт чиглэж байгаа гэдгийг Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын даргын зөвлөх Т.Алтангэрэл онцлов. Анхдагч болон гол хуулийнхаа үндсэн зарчимтай харшилсан нэмэлт, өөрчлөлт, дагалдах хуулийн төсөл өргөн барьдаг явдлыг хэрхэн засах, хуулиас давсан журмыг бүртгэж байгаа, эсвэл бүртгэхгүй байгаа асуудалд ямар хариуцлага тооцож буй болон хариуцлагыг хэрхэн чангаруулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асууж, хууль тогтоомж амьдралд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ дүгнэлт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат хуулийн төсөл хүний эрхийг зөрчиж байгаа эсэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн дүгнэлт гаргахаар заасан нь оновчтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчин бий болгох стратегийн зорилтын хүрээнд хуулийн бичилтийг маш их өөрчлөх, нарийвчлах шаардлага үүсэж байгааг хэрхэн тусгасан болон хуулийн хэрэгжилтийн зардлын тооцоог Улсын Их Хурлын Тамгын газар хийхээр заасан нь хэрэгжих боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан юм. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар мөн хөндөж, хуулийг хэрэгжүүлэх зардлын тооцоог хийхэд шаардагдах санхүүжилтийг Улсын Их Хурлын гишүүдийн зардлаас шийдвэрлэх боломж хомс гэдгийг дурдав. Түүнчлэн бусад улс орнуудын эрх зүйн харьцуулсан судалгааг хэтэрхий нарийвчилсан байдлаар хийхээр зохицуулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, анхдагч болон гол хуулийнхаа зарчим, үзэл баримтлалаас зөрсөн хууль баталсан тохиолдлуудыг судалж үзсэн эсэх талаар асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн бүрдэл хангагдаагүй байхад яам өөрөө хангасан гэсэн дүгнэлт өгч, хууль зөрчиж байгаад ямар дүгнэлт хийж байгааг асуугаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зөрчилтэй, дагаж мөрдөхөд түвэгтэй зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай тодрууллаа. Мөн тэрбээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаасаа хойш ямар хугацаанд хэрэгжилт нь жигдэрнэ гэж тооцож байгааг асуусан юм. Энэ асуултыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан мөн тавьсан бөгөөд тэрбээр хүний эрхийг хангахтай холбоотой зохицуулалтууд тунхагийн шинжтэй, хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байдлаар тусгагдсаныг анхаарч ажиллахыг зөвлөв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Бямбацогт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхийг холбогдох байгууллагууд хуулиар авсан байдгийг дурдаж, хуулиар эрх авалгүйгээр элдэв янзын журам гаргаад байгаа мэт буруу томьёоллоор ярьж буй нь олон нийтийг төөрөгдүүлнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар эрх олгосон хэмжээнд багтааж татвар, хураамжаа тогтоож буйг тэрбээр сануулаад, үүнийг цаашид зөвхөн Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг байх нь буруу гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг дэмжихийг уриалаад, хэрэв хэлэлцэхийг дэмжихгүй бол засаж, сайжруулах шаардлагатай олон асуудал хэлэлцэгдэхгүй болчих эрсдэлтэй гэлээ. Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.6 хувь нь татгалзав. Байнгын хорооны саналаас татгалзсанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. Хуулийн төслүүдийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор боловсруулсныг тэрбээр илтгэлдээ дурдаж, үүний хүрээнд н ийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хууль зүйн туслалцаа г үнэ төлбөргүй үзүүлэх , төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх , өмгөөлөгч д ийн мэргэжлийн үйл ажиллагааг уялдуул ах, иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , хуульчийн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих , нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , э рүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүл ж тодорхой болго сон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ г өргөжүүлэх, уг шийтгэлийг цөөрүүлэх , зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , з өрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяаллын алдааг засах зохицуулалт тай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл үүдийг танилцууллаа. Мөн Монгол Улсын иргэнийг хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, сайдын шийдвэрээр зохицуулж байсан хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмыг хуулиар зохицуулах зорилготой Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , албаны нууцын тодорхойлолтыг нарийвч илж, хүрээ, хязгаарыг багасгах, иргэдийн мэдээлэл авах эрхийг х ангах зорилгоор боловсруулах Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах зохицуулалт бүхий Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , х эрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ , конвенцын ойлголт мэдлэгийг олгох сургалтын хөтөлбөр , хөшүүрэг бий болгох од чиглэсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай , мөн х үний эрхийг хангах үнэсний хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсл үүд ийг боловсруул жээ. Эдгээр х уулийн төслүүдийг баталснаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, тэдгээртэй холбоотойгоор ирүүлсэн зөвлөмж, хүний эрхийн үндэсний болон олон улсын байгууллагаас Засгийн газарт ирүүлж, түүнийг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээний биелэлт, хууль тогтоомж дахь хүний эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг засахад тодорхой ахиц гарна гэж хууль санаачлагч үз сэн байна. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг багц хуулийн төсөл нь нэг үзэл баримтлалтай байгаа нь Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байгаа эсэх талаар , хуулийн төсөл дэх Ө мгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ө мгөөлөгчийн нийтэд тустай үйл ажиллагаа , хууль зүйн мэргэжлийн туслалцааг үнэ төлбөргүй хийх зохицуулалт нь оновчтой эсэх талаар , хүний нэр төрийг доромжлон харьцахыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон нэмж тусгаж байгаатай холбогдуулан з өрчлийн тухай хууль , тогтоомжийн хүрээнд оногдуулсан торгууль , шийтгэлийг чөлөөлөх асуудлын зардлын талаар , Монгол Улсын иргэн гадаад ад хувийн хэргээр зорчих , цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар , Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан томилгоотой холбоотой зохицуулалтын үндэслэлийн талаар , Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг багц хуулийн төсөл дэх Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн ба албаны нууцын ангилал , зааг ялгааг хэрхэн тодорхойлсон талаар , үүнтэй холбоотой хууль санаачлагчийн хийсэн судалгааны талаар асуулт асууж хариулт ав сан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б .Э нхбаяр хуулийн төсл үүд ийг хэлэлцэхийг дэмжиж байгаа гаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П .С айнзориг хуулийн төсл үүд ий г агуулгын хувьд дэмжиж байгаа ч хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа аль нэг ерөнхий хуулийн үзэл баримтлалыг боловсруулан өргөн мэдүүлэх тухай Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг х ангаагүй болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох эх сурвалжийн тухай , Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хүний эрх , эрх чөлөөг хангахтай холбоотой Засгийн газраас өргөн мэдүүлсэн э дгээр багц хуулийн төслийн жишгээр цаашид хүний эрхтэй холбоотой бүх хуулиудыг багцлан оруулж ирэх жишиг тогтох эрсдэлийг тооцох, анхаарах талаар тус тус үг хэл ж ээ. С анал хураалт явуулахад Байнгын хорооны х уралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Бусад төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан д оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн б айна. Хууль зүйн сайдыг илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Энхтуяа, О.Цогтгэрэл, Х.Баасанжаргал, Б.Уянга, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, П.Батчимэг, Б.Хэрлэн, Ц.Мөнхтуяа нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийг дэмжиж байгааг илэрхийлсэн бөгөөд хүний эрхийг хангахтай холбоотойгоор дараа дараагийн хуулийн төслүүдийг даруй өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт зөвлөж байлаа. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуульчдын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ны хүрээнд иргэний болон захиргааны хуулиар мэргэшсэн хуульчид эрүүгийн хэрэгт өмгөөлөл үзүүлэх үүргээ төлбөр хураамжаар хаах зохицуулалтыг хуульчлах боломжтой эсэхийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох байгууллага, албыг байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, иргэдийн мэдэх эрхийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зохицуулалтууд боомилж буйг анхааруулаад, хүний эрхийг хязгаарлах, авилга цэцэглэх хөрс болсон энэ хуульд зарчмын өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төс өлд х үний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулах асуудал тусгагдсан боловч эдийн засгийн механизм нь тусаагүй байгааг анхааруулж, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд судалгаа, тооцоотой хандахыг зөвлөсөн юм. Улстөрийн, иргэний эрхтэй холбоотой асуудлууд хуулийн төслүүдэд тусгалаа олж байгаа хэр нь эдийн засгийн болон соёлын эрхтэй холбоотой зохицуулалт орхигдсоор байгааг тэрбээр мөнхүү анхаарууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн зохицуулалтуудыг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх асуудлыг иж бүрнээр буюу гүйцэт шийдвэрлэх, эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн сэтгэл санааны хохирол, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч буйг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асууж, хариулт авсны зэрэгцээ н ийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа нд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хүний эрхийг хуулиар баталгаажуулахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ биелэлтийг иргэд хэр хангаж байгаад дүгнэлт хийж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир өнөөдөр хэлэлцэж буй хуулиудаас гадна бусад хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгах ажлыг эрчимтэй хийхийг захиж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулах, тэр дундаа хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаж ажиллах цаг болсныг сануулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд салбарын үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн саналыг авсан эсэхийг асууж, албаны нууцад хамруулсан баримтын тоо 1043 болсон нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилт гажуудсаныг илтгэн харуулж байгааг анхааруулав. Хөдөлмөрлөх эрхийн зөрчил, ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудлыг тодорхой болгож, энэ талаарх ойлголтыг цэгцлэх, хуулийн зохицуулалтыг нарийвчилж, хүлээлгэх хариуцлагыг тодорхой, оновчтой болгох шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн онцлон дурдаж, хүний нэр хүндэд халдах, дооглох доромжлох, үл хүндэтгэх, үйлдэл, эс үйлдлээрээ үл хүндэтгэх, ялгаварлан гадуурхахад хүлээлгэх хариуцлагыг эргэн харж, чангатгах нь зүйтэй гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн үйлчилгээний албан хаагчдын улс төрийн эрхийг хаасан хууль, тогтоомжийн холбогдох заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэсэн санал хэлэв. Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хууль, шүүхийн байгууллага хүний алдар хүнд, нэр төрийг хохироож байгаа асуудалд онцгой анхаарч, энэ хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг жишээ баримтаар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын гэрээ, конвенцийг ашиглах талаар ойлголт өгөх, цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахад сургах, Хүний эрхийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхой хуульчлах зэрэг санал хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа дурдаад, нэг зүйлийг буюу Эрүүгийн хуульд хүний нэр төрийг доромжлох гэдэг зүйлийг буцаан бичих гэж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр, олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг зохицуулалтад Эрүүгийн хуулийг нийцүүлэх хүрээнд хуулийг баталсны дараа хүнлэг бус харьцахтай тэмцэх дагнасан байгууллага болон шүүх, гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллагуудыг байгуулах шаардлагатай гэсэн юм. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг чуулганы маргааш (2025 .04.04 ) -ийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн ( 2025. 04. 03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд хуваарилж байгаагаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тус Байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгов. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн байна. Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг гэдгийг гишүүд онцолж байсан бөгөөд П.Сайнзориг гишүүн Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр зарладаг авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайжруулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатайг хэлж байв. Эдгээр хуулийг баталсан тохиолдолд дээрхээс гадна авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна хэмээн тайлбарласан. Түүнчлэн иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлага байгааг тэмдэглэж байв. Б.Пүрэвдорж гишүүн нүүрс тээврийн асуудал нь авлигын шалтгаан болж байгааг, Ө.Шижир гишүүн төрийн эрх мэдэл хэт төвлөрснөөс, баялгийн шударга бус хуваарилалт нь авлигын үндэс болдог гэдэг байр суурийг илэрхийлээд Авлигатай тэмцэх газар нь соён гэгээрүүлэх үүргээ илүү ухамсарлаж ажиллаасай хэмээн хүссэн. Мөн тэрбээр сонгуулийн хандив цуглуулах нь улс төрийн орчинд авлигын асуудал үүсгэдэг болохыг хэлж байв. Б.Бейсен гишүүн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг Авлигатай тэмцэх газраас хянаж, шалгасан эсэхийг тодруулж, З.Дашдаваа даргаас хариулт авав. Мөн тэрбээр тус байгууллагын мөрдлөг, хяналт, шалгалтад ороод гэм буруугүй хэмээн тогтоогдсон этгээдүүдийг цагаатгах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар, бие даасан хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж чаддаг эсэхийг тодруулж байсан юм. О.Цогтгэрэл гишүүн авлигын эсрэг тэмцэл төрийн эрх мэдлийг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог зохист түвшинд хязгаарлснаар үр дүнтэй байх болно гэлээ. Монгол Улсын хэмжээнд төрд болон төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа хүний тоо нэлээд өндөр болсон нь, зах зээл дэх хоёр төгрөг тутмын нэг нь төрөөс хамааралтай байгаа зэрэг нь авлигын нөхцөлд ихээхэн нөлөөлж байгааг гишүүд хэлж байв. М.Мандхай гишүүн, улс орон дахь авлигын асуудал нь хүн нэг бүрийн амьдралын чанар, улс орны хөгжлийн үзүүлэлт, нийгмийн харилцаа, итгэлцэлд нөлөө үзүүлж байдгийг дурдаад Авлигатай тэмцэх газар иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай гэдэг санал хэлж байв. С.Эрдэнболд гишүүн З.Дашдаваа даргаас ирэх зургаан жилийн үйл ажиллагааных нь талаар тодруулахад “Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны хугацааг бүрэн дуусгаж буй анхны дарга би болж байгаа юм. Авлигатай тэмцэх байгууллага маань 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхой туршлага хуримтлуулсан, мэргэшсэн хүний нөөцтэй болжээ. Ирэх жилүүдэд хамт олныхоо туршлага, чадвар дээр тулгуурлаж тогтолцоо руугаа анхааръя гэж төлөвлөж байна. Хуулиас давсан журмуудаар эрх мэдлээ хэтрүүлдэг төрийн албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газартай хамтарч тодорхой ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Нэн тэргүүнд журмуудыг цэгцлэх буюу авлигын хөрс, суурь шалтгааныг өөрчлөх тэмцлийг хийнэ гэж бодож байна” гэдэг хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга авлига өгсөн, авсан талуудыг шийтгэдэг нь оновчгүй хэмээн үзэж буйгаа дурдаад, авлига өгсөн хүнд хариуцлага тооцохгүй байх нь энэ төрлийн гэмт хэргийг 50 хувиар бууруулна хэмээн байр сууриа илэрхийллээ. Х.Тэмүүжин гишүүн авлигын суурь шалтгаан нь тогтолцоо гэдгийг дурдаад, тогтолцооны авлигатай тэмцэхийн тулд зоригтой өөрчлөлтүүд хийх хэрэгтэй гэлээ. “Авлигаас ангижрах хоёрхон арга бий. Төвлөрсөн эрх мэдлийг задлах, эрх мэдлийн харилцан хяналт” хэмээгээд тодорхой саналуудыг илэрхийлж байсан. Ийнхүү гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд болон З.Дашдаваа даргаас зарим зүйлийг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу санал хураалтад оролцсон 112 гишүүний 92 нь дэмжин баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж, танилцуулаад “З.Дашдаваа даргад ажлын амжилт хүсье. Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилж байгаатай холбогдуулан олон санал хэллээ. Гишүүдийн хэлсэн саналыг Та бүхэн ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нь зүйтэй. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг ул суурьтайгаар хэрэгжүүлэх, үүнийг нь Улсын Их Хурал дэмжиж ажиллах шаардлагатайг гишүүд хэлж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс танай байгууллага бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлуудаа Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаасаа Авлигатай тэмцэх газрын зүгээс хуулиас давсан журмуудтай холбоотой асуудлаар саналаа боловсруулж, хүчингүй болгуулах, авлига үүсгэх нөхцөлийг бий болгож байгаа төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах саналуудаа шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгч байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлыг илүү эрчимжүүлж, бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахыг хүсье. Улсын Их Хурал танай байгууллагын үйл ажиллагаа, ажиллах нөхцөлийг чинь анхаарч, бүрэн дэмжиж ажиллана” гэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяа танилцуулав. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа /илтгэгч/, Р.Батрагчаа, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцжээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Мөн энэхүү дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. ...”, мөн зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах … тохиолдолд ... тусламж авах эрхтэй;” гэснийг зөрчөөгүй байна гэж үзжээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн гэв. Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 03 дугаар сарын 24 болон 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн болохыг Э.Бат-Амгалан гишүүн танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалтыг хойшлуулахаар Д.Амарбаясгалан дарга хэлээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх I үе шатанд “1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тус тус заасан байдгийг тэрбээр дурдав. Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй.” гэсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдсан. Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм хэмээв. Иймд Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар захирамжаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулан, 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Улмаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улс өргөн мэдүүлжээ. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан болохоо дэлгэрэнгүй танилцуулсан. Хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчлах бөгөөд үүнд, гагцхүү хуулиар хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгод нийцсэн байх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, ялгаварлан гадуурхаагүй, жендэрийн мэдрэмжтэй байх, тохирсон арга, хэлбэр ашигласан эсэхийг дүгнэж, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг өргөн мэдүүлэхийн өмнөх шатанд буцаах зохицуулалтыг тусгажээ. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд буюу төсөв, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцохоор тусгасан гэлээ. Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл судалгаа, шинжилгээний байгууллага, судлаач зардлын тооцоог хийх нь зүйтэй хэмээн төсөл санаалагчид үзжээ. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тохиолдолд тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх шаардлагыг төсөлд тусгасан байна. Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалах хүрээнд түүнийг хязгаарласан аливаа зохицуулалтыг засч залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж, зөвхөн хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байхаар хязгаарлахаар тусгасан хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд хийж буй зохицуулалтуудын талаар үргэлжлүүлэн танилцууллаа. Холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” (legalinfo.mn) цахим хуудсыг хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх төвлөрсөн цахим систем хэлбэрээр ашиглах, хөгжүүлэхээр тусгасан байна. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг заавал авсан байх зохицуулалтыг мөн төсөлд тусгажээ. Иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг төсөлд тусгасан, эс тусгасан талаарх тайлбарыг хууль тогтоомжийн төслийн танилцуулгад нэг бүрчлэн оруулдаг байх, уг шаардлага хангагдсан эсэхийг өргөн мэдүүлэхээр ирүүлсэн төслийн бүрдүүлбэрийг хянах хүрээнд нягтлан үздэг байх, шаардлага хангуулахаар буцаадаг байх нь зүйтэй хэмээн үзжээ. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төсөлд дараах зохицуулалтыг тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн илтгэлийнхээ үеэр танилцуулсан. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомжид хийдэг байхаар, бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Засгийн газраас үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр тусгажээ. Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, хуульд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх шаардлагатай хэмээн үзжээ. Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шатанд гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгүүлсэн болохыг танилцуулсан юм. Мөн хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын d.parliament.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулж, төслийн зүйл, хэсэг заалт бүрээр саналаа гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээлээ. Хуулийн энэхүү төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй гэлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.02) хуралдаан гишүүдийн 86 . 4 хувийн ирцтэйгээр 15 цаг 38 минутад эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд асуудалд ул суурьтай хандаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж Байнгын хорооны дарга хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тус дүгнэлтийг хэлэлцээд, санал хураалт явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.2-т заасны дагуу санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд Байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Ерөнхий сайдын саналыг танилцууллаа. Авлигатай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-т заасныг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулахаар саналаа ирүүлжээ. З.Дашдавааг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 37 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай, шударгаар, үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан хэмээн танилцуулав. З.Дашдаваа нь 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 51 настай, яс үндэс халх, эрэгтэй. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч болохыг Н.Учрал сайд танилцуулав. Тэрбээр 1995-2019 оныг хүртэл цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгч эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, тасгийн дарга, хэлтсийн дарга, дэд даргаар дэвшин ажиллаж, улмаар 2019 онд Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон байна. Тэргүүн комиссар З.Дашдаваа нь цагдаагийн байгууллагад 24 жил, Авлигатай тэмцэх газарт зургаа дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Үргэлжлүүлэн З.Дашдаваагийн томилогдон ажилласан хугацааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, улсын аюулгүй байдал, эдийн засагт сөрөг үр дагавар бүхий олон их наяд төгрөгөөр хэмжигдэх хохиролтой авлигын хэргүүдийг богино хугацаанд шалган тогтоох ажлыг удирдан, хууль сахиулах байгууллагуудтай хамтран хянан шийдвэрлэсэн байна. Мөн олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн орнуудын хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавьж, хөрөнгө буцаах байгууллага хоорондын авлигын эсрэг сүлжээний харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн батжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гэв. Гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, гадаад улсад байгаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураан авах, хөрөнгө буцаан авах үйл ажиллагааны хүрээнд 2021-2024 онд нийт 13.9 сая ам.долларын үнэ бүхий хулгайлагдсан хөрөнгийг улс орондоо буцаан авчирч, улсын орлого болгосон байна. Мөн хуулийн дагуу ХАСХОМ гаргагч нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татвар ногдох орлогоо үнэн зөв мэдүүлээгүй нөхцөл байдлыг шалган 2023 онд 8.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 637 сая төгрөг, 2024 онд 2.1 тэрбум төгрөгийн зөрчилд 136.4 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж барагдуулсан байна. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд залуучуудад шударга ёсны үнэ цэн, үнэт зүйлийг ойлгуулах, хүмүүжил дадлыг бий болгоход туслах, авлигыг үл тэвчих үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд тодорхой бүлгийн онцлогийг харгалзан зохион байгуулсан нь зохих үр дүнд хүрч, үнэлгээгээр хүүхэд залуучуудын шударга байдлын түвшин 0.8 пунктээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг Н.Учрал сайд онцолсон юм. З.Дашдаваа нь улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хууль шударга, ёсны зарчмыг дээдэлж, хүний эрхийг хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ чин шударгаар нэр төртэй биелүүлж ирснийг онцлон Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргаар албан тушаалд улируулан томилуулах саналтай байгаа гэв. Н.Учрал сайдын дээрх танилцуулга болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Ж.Алдаржавхлан, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нар үг хэлэв. Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг бөгөөд үүнд Авлигатай тэмцэх газар бүхий л үйл ажиллагааг нэгтгэн, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлж, хариуцлага тооцох ажлыг гүйцэтгэдэг онцлогтойг гишүүд тодотгон тэмдэглээд, цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр илүү эрчимтэй ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлд анхаарах, шаардлагатай бол санал хүсэлтээ Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороонд нээлттэй ирүүлж, түүнийг нь дэмжин ажиллахаа илэрхийлж байв. Г.Уянгахишиг гишүүн, Авлигатай тэмцэх газрын даргын үйл ажиллагааны үнэлгээг бүрэн эрхийнх нь хугацаагаар тодорхойлдог үнэлгээ, шалгууртай байх нь зүйтэй хэмээсэн бол Д.Ганбат гишүүн З.Дашдаваа даргын авлигатай тэмцэх эрмэлзэл, үйл ажиллагааг үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төрийн өмчийн компаниудад авлигын гол асуудлууд үүсдэг бөгөөд үүнийг хянахад бэрх болж байгаа талаарх З.Дашдаваа даргын үгэнд анхаарал хандуулахыг Б.Энхбаяр гишүүн онцлоод, аливаа улсын авлигын эсрэг тэмцэл нь улс төрөөс, Засгийн газраас, улс төрчдийн манлайллаас ихээхэн хамаардаг гэв. Ингээд санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 16 нь Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг дэмжив. Иймд Байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн юм. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх I үе шатанд “1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тус тус заасан байдгийг тэрбээр дурдав. Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй. ” гэсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байгааг Байнгын хорооны дарга илтгэлдээ онцоллоо. Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Э нэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм хэмээгээд тус хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-д заасны дагуу санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй, үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Хууль зүйн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ. Энэ зорилгын хүрээнд дараах хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн О.Алтангэрэл сайд танилцуулсан юм. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Монгол Улсын иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой үйл ажиллагааг буюу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг Хууль зүйн туслалцааны тухай хуультай уялдуулах зохицуулалт бүхий Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох зорилгоор боловсруулах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан гэв. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяаллын алдааг засах зохицуулалт бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, сайдын шийдвэрээр зохицуулж байсан хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмыг хуулиар зохицуулах зорилготой Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон албаны нууцын тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ, хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцад хамааруулж байгаа зохицуулалтыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах зорилгоор боловсруулах Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах, тэдгээрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалтыг бий болгох зорилгоор Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ конвенцын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах хөшүүрэг бий болгох зохицуулалт бүхий Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулснаа О.Алтангэрэл сайд танилцуулав. Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслүүдийг баталснаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, тэдгээр байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, хүний эрхийн үндэсний байгууллага болон эрх бүхий олон улсын байгууллагаас Засгийн газарт хүргүүлж, түүнийг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээний хэрэгжилт, хууль тогтоомжид хүний эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг засахад тодорхой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагч үзжээ. О.Алтангэрэл сайдын танилцуулсан илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг нар асуулт асууж, сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Б.Энхбаяр, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нарын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-д заасны дагуу хуулийн төсөл нэг бүрийг үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Гишүүдийн олонх төсөл тус бүрийг дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Э рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, Улсын Их Хурлын 2024 оны 18 болон 5 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улс дахь болон хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ. Үргэлжлүүлэн төсөл дэх зохицуулалтуудын талаар О.Алтангэрэл сайд хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох, мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх зохицуулалтыг тусгасан байна. Мөн шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулдаггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоох, хавтаст хэргийг цахимжуулах журмыг боловсронгуй болгох ; т өрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох, хорих ял эдэлж байгаа ялтанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үед хорих ялын хугацаа дуусахаар бол хуульд заасны дагуу цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх шийдвэрлэдэг байхаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, хадгалах хугацааг нарийвчлан тодорхойлохтой холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Холбогдох хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг уялдуулах; сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах талаарх зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг байх; мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргадаг байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасныг О.Алтангэрэл сайд Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолыг гардуулан өгөх; шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг тухайн шийдвэртээ тодорхой тусгах зэрэг зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх юм байна. О.Алтангэрэл сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуугаагүй бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 64.7 хувь нь Э рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд Байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах тохиолдлыг тусгасан байдаг ба мөн зүйлийн 8.6.3-д “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа” гэж заасан нь шалгалтад орох хуульчийн эрхийг дордуулж байгаа учраас төслийг боловсруулсан гэв. Өмгөөллийн тухай хуулийн 15.1.12 15.1.13-д өмгөөллийн үйл ажиллагаанд хавсран эрхэлж болохгүй албан тушаалыг тусгайлан заасан нь өмгөөллийн үйл ажиллагааг хараат бусаар эрхлэх боломжийг бий болгох зорилготой болохыг Г.Уянгахишиг гишүүн тодотгоод “Өмгөөлөгч нь төрийн албан тушаалыг хавсран эрхэлсэн тохиолдолд шүүн таслах үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарт ажиллаж амьдарч байгаа этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч болохын хувьд албан тушаалтны нөлөөнд автах, эсхүл ажил, албан тушаалаар дамжуулан нөлөөлөх, давуу байдал үүсэх зэрэг эрсдэлийг үүсгэнэ гэж үздэг. Гэтэл хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авах эсэх нь тодорхойгүй үе шат буюу өмгөөллийн шалгалтад бүртгүүлэхэд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардах нь хуульчийн эрх зүйн байдалд сөрөг үр дагавар үзүүлж байна” хэмээв. Үндсэн хуулийн цэц 2022 оны 02 дугаар дүгнэлтээрээ энэ талаарх шийдвэрийг гаргасан бөгөөд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Ингэхдээ уг дүгнэлтийн үндэслэх хэсэгтээ “Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай” гэж хүлээн зөвшөөрсөн байдгийг Г.Уянгахишиг гишүүн дурдсан. Тухайн үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ч үүнийг Улсын Их Хурал өөрчлөх боломжтой гэж үзэж байсныг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн дээрх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Б.Энхбаяр гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. И ймд энэ талаарх Байнгын хороооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ИЦББХ: Эрүүл мэндийн болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд нар танилцуулга хийв

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.02/ хуралдаанаар Байнгын хорооны 2025 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга нарыг нэмж, Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн батлав. Түүний дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулсан. Тэрбээр, эрүүл мэндийн салбараас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим технологийг нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан өгөгдлийг бодлого боловсруулахад ашиглах, эрүүл мэндийн “Их өгөгдөл” бий болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэнд цахимаар хүргэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар ИМонгол платформоор дамжуулан жирэмсний хяналт, эх хүүхдийн хяналт, эмийн жор, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, дүрс оношилгооны дүгнэлт, гэх зэрэг нийт 25 үйлчилгээг иргэнд хүргэж байгаа ажээ. Тэрбээр, Эрүүл мэндийн салбарын цахимжилтын хүрээнд салбар дотроо цэгцлэх, чадавхыг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагаанд анхаарч байна. Тухайлбал, эрүүл мэндийн бүртгэлийн маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх, “Зайн оношилгооны төв”-ийг байгуулан үйлчлүүлэгчийн дүрс оношилгооны зургийг илүү өндөр нарийвчлалтайгаар эмчид уншигдах, эмч цаг алдалгүйгээр шинжилгээний хариуг олгох боломжийг бүрдүүлэх, гаалиар орж ирж байгаа эм, эмнэлг ийн хэрэгслийн тоо, хэмжээ, үнэ, баркод зэргийг цахимаар бүртгэлжүүлэх, эмийн санд жижиглэнгээр худалдаалж байгаа эмийн үнийг НӨАТ-ын системтэй холбох, эмийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, “Цахим эмнэлэг” байгуулах, эрүүл мэндийн мэдээллийг нээлттэй дашбоард хэлбэрээр харах , иргэний гар утсанд мессежээр болон E-Mongolia платформ, мобайл аппликейшнаар дамжуулан иргэнийг эрт илрүүлэг үзлэг оношилгоонд дуудах, үр дүнг эргэн мэдээлэх, дүрс оношилгооны зураг, эмчийн дүгнэлт зэрэг өгөгдлийн тодорхой хэсгийг эмч эрдэмтэн судлаач, нарт ашиглаж болохуйцаар ил болгон хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийг нэвтрүүлэхээр төлөвлөх зэрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаараа мэдээллээ . Мөн цаашид э рүүл мэндийн салбарын их өгөгдлийг бий болгох, үүний тулд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг цахим сиситемд бүрэн нэгтгэх, өгөгдөл солилцох боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах дэд бүтцийг сайжруулах, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх, иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимаар авах боломжийг илүү өргөжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллах болно гэв. Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа, Ч.Ундрам нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Эрүүл мэндийн салбарын цахимжилт ямар хэмжээнд байгаа, тулгарч буй асуудлын талаар гишүүд асуулт асуув. Мөн эрүүл мэндийн салбарын даатгалын шинэчлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын асуудалд хэрхэн анхаарч буй талаар лавласан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, төрсөн хүүхдийн жин, эрүүл мэндийн байдал зэргээс эхлээд насанд хүртэлх эрүүл мэндийн үйлчилгээ авсан тухай бүх мэдээллийн дата бүрдсэн нөхцөлд эрүүл мэндийн салбар цахимжиж чадлаа гэж үзнэ. Мөн цахимжилттай холбоотой программ хангамж нэг стандарттай болж мэдээллээ солилцдог болохоос гадна гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэгчид хүрэх хүртэлх мэдээллийг харж хянаж чадаж байж эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар үнэлж болох юм. Цахимжилтын суурь шинэчлэл 60 орчим хувьтай явж байна. Ирэх оны төгсгөлд дээрх ажлуудыг гүйцээнэ гэж төлөвлөж байгаа. Мэдээллийн технологийн ур чадвар бүхий боловсон хүчнийг ажиллуулахад цалин хангамжийн асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй IT инженерүүд төрийн албаны цалингийн шатлалын дагуу ТҮ-7 зэрэглэлээр цалинждаг. Засгийн газрын тогтоолоор төрийн захиргааны болон төв байгууллагуудын энэ салбарын мэргэжилтнүүдэд итгэлцүүрээр цалин нэмэгдүүлэн олгож байгаа ч эрүүл мэндийн салбарын энэ чиглэлийн мэргэжилтнүүд багтаагүй байна. Гэхдээ ирэх жил итгэлцүүрээр цалинжуулахаар саналаа оруулсан гэв. Харин эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг сайжруулахад нэн тэргүүнд олон улсын стандартыг хангасан томоохон лаборатори байгуулахаар зураг төсөл нь бэлэн болсон. Ирэх намар ашиглалтад оруулаад чанарын шаардлага хангахгүй эмүүдийг зах зээлээс гаргана. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн чанартай эмийг хэлцлээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн эмийг оруулж, хэрэглэгчдэд хүргэсэн. Олон улсын байгууллагаас манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж зөвлөдөг боловч манайх дөнгөж 3 хувийг зарцуулж байна. Мөн эрүүл мэндийн салбарын цогц хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв. Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12 дугаар зүйл, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл хийв. Тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор төрийн байгууллагууд 68 төрлийн мэдээллийг улирал тутам цахим хуудастаа байршуулах ёстой. Бид ямар байгууллага цаг хугацаандаа мэдээллээ оруулж буйг хянаж улирал тутам дүгнэдэг. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал “opendata.gov.mn"-д нийт 59 байгууллага өгөгдөл байршуулахаас 53 байгууллага буюу 91.3 хувь нь 2,906 өгөгдлийг байршуулж, тус өгөгдлийг иргэд, олон нийт 23,690 удаа татан авсан байна. Үүнээс Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын байгууллагууд нээлттэй өгөгдлөө бүрэн гүйцэд, хугацаанд нь шинэчлэн байршуулсан байна. Өнөөдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн чиглэлээр opendata.gov.mn, shilen.gov.mn, opendataburtgel.gov.mn, opendatalab.mn, sudalgaa.gov.mn, 1212.mn, 1313.mn, dashboard.gov.mn гэх мэт олон байгууллагын олон систем, платформ ашиглаж байна. Тэдгээр системүүдийг нэгдсэн бодлогоор зохион байгуулах, иргэд олон нийт нэг эх сурвалжаас мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, хиймэл оюуны тусламжтай тооцоолол хийх, өгөгдлийн засаглалыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна гээд дээрх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээллээ. Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн тухай хуулийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлуудыг танилцуулав. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр, бүтэц, зохион байгуулалт тодорхойгүйгээс гадна татварын бус аргаар хэрхэн дэмжих, виртуал бүсэд хуулийн этгээдэд үзүүлэх татварын бус дэмжлэгийн эх үүсвэр болон хуулийн 14.1.1-д “мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр дэмжлэгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр заасан боловч татварын болон татварын бус орлогын ямар ангиллаас хөрөнгө төвлөрүүлэх нь тодорхойгүй байна. Мөн хуулийн зорилтод хүн, хуулийн этгээдийг дэмжих харилцааг хамруулсан боловч виртуал бүсийн бүртгэлд зөвхөн хуулийн этгээд ийг бүртгэнэ гэж оруул сан нь дутмаг зэрэг хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хөндсөн юм. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, т атварын болон татварын бус орлог ын ямар ангиллаас уг 40-өөс доошгүй хувийн эх үүсвэрийг бүрдүүлэхтэй холбогдс он зохицуулалтыг нэмж оруулж, тусгах, ажлын албаны үйл ажиллагааны зардлыг виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдээс х ураамж авахаар зохицуулж болох ч хууль д уг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгөх зэрэг шийдэл байгааг онцоллоо. Түүний дараа Б айнгын хорооны хуралдаанд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг урьж, хуулийн хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг нь сонссон. Тухайлбал, П рограмм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир, Бизнес шинжээчид, төслийн удирдлагын холбоо төрийн бус байгууллагыг төлөөлж Ч.Агиймаа нар саналаа илэрхийлэв. Түүний дараа хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тус Байнгын хорооны дарга Ж.Золжаргал хуралдааны төгсгөлд үг хэллээ. Тэрбээр, хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд холбогдох яам санаачилгатай ажиллахаас гадна Байнгын хорооны зүгээс гарах тогтоол болон журмуудыг боловсруулахад хамтран ажиллах нь зүйтэй гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АҮББХ: Үйлдвэрлэлийн усны ашиглалт, хэрэглээг хянан шалгах ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.04.02 ) хуралдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ахалж, бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Б.Тулга нар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

НББХ: Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.04.01 ) хуралдаж, дэвшигч д ийн сонсгол д ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрөгч сарын 20-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ( НДҮЗ )-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ( ЭМДҮЗ ) -ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд н эр дэвшигч д ийн сонсгол ыг энэ сарын 07-нд нээлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарга ж, сонсголд танилцуулах шинжээч ийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу “Шимтгэл төлөгч таны төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Цэрэндулам, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн ахлах багш Э.Мөнхсоёл нар саналаа ирүүлжээ. Хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Цэрэндулам Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын ( хуучнаар ) районы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсээс нийслэлийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах байцаагч, газрын дарга хүртэл дэвшин ажилласан бол Э.Мөнхсоёл Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсад анагаах ухааны мастерийн болон докторын зэрэг хамгаалсан, тархи судлал, физиологи, ясны бодисын солилцоо, нийгмийн эрүү л мэндийн чиглэлээр судалгаа хийдэг судлаач хүн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, С.Зулпхар, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдээс тэдний ажил, мэргэжлийн туршлага, өөрийн үнэлэмж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаарх үзэл бодол, Үндэсний зөвлөлүүд, тэдгээрийн гишүүдэд тавих мэргэжил, ур чадварын шаардлага, үнэлгээ, дүгнэлт өгөх арга, аргачлал, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх зэрэг олон асуулт асууж, үг хэлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хараат бус шинжээчийг “... Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно ” гэж заасны дагуу санал хураалт явуулахад нэр дэвшигчдийн хэн нь ч гишүүдийн гуравны хоёр ын дэмжлэг авч чадсангүй. Иймд хараат бус шинжээч томилох ажлыг дахин шинээр эхлүүлэх боллоо. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 07-нд хийхээр товлосон НДҮЗ -ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд н эр дэвшигч д ийн сонсгол ыг мөн хойшлуулахаар боллоо. Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Анх 2000 онд батлагдаж, 2018 онд шинэчлэн найруулсан уг хуулиар хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулж буй юм. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа дурдаад, тэр үеэс эхлэн өнөөг хүртэл буюу 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгдээд байгааг мэдээлсэн юм. Үүний дотор донороос 500 хүнд элэг, 400 хүнд бөөр, 33 хүнд ясны чөмөг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 2018 онд Эрүүл мэндийн сайдын А/70 тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан. Тус алба Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага арга зүй, нэгдсэн зохицуулалтаар хангах, хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тархины үхлийг тодорхойлох үйл явц MNS 4621:2008 стандарт болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 21 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох баг ажиллаж 278 боломжит донорыг илрүүлж, 37 гэр бүлээс зөвшөөрөл авч, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. 2023 онд хийгдсэн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадвар дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгааг сайд мэдээлэлдээ онцоллоо. Ойрын жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэх суулгуулах шаардлагатай 1094 иргэн дараалалд бүртгүүлсний 182 нь элэг, 683 нь бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгааг тэрбээр дурдаад, хуульд заасны дагуу донороос эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг сайдын тушаалаар баталсан журмаар , энэ талаарх ёс зүйн удирдамжийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороогоор батлан хэрэгжүүлж б уй болон ц аашид тархины үхэлтэй донорын гэр бүлээс зөвшөөрөл авах асуудлыг эрхтэн шилжүүлэн суулгах технологи , үйл ажиллагаатай уялдуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай г тэмдэглэв. Донорын тухай хуулиар цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг зохицуулж байна. Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв өөс энэхүү цогц үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 21 аймаг, Хархорин, Мандал, Тосонцэнгэл сумд, нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргүүдэд цусны салбар төвүүд ажиллаж, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цус , цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна . Мөн Дорноговь аймгийн Замын -Ү үд сум ан д шинээр цусны салбар төв байгуулах бэлтгэлийг хангажээ. Цус сэлбэлт судлалын салбарын цус , цус ан бүтээгдэхүүний хэсэг б олох бүхэл цус буюу сийвэн эсийг цусны донороос цуглуулдаг нэгж 2014 онд 26097 байсан бол 2024 онд 45577 нэгж болж, 1 . 7 дахин , цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 65 . 5 мянган нэгж байс наа 127 . 6 мянган нэгж болж 1 . 9 дахин нэмэгдсэн байна . Мөн м анай улс 1994 оноос сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж 2024 он гэхэд бүрэн шилжсэн бөгөөд өнгөрөгч оны эцсийн байдлаар 170 гаруй цусны донор бүртгэлтэй байна. Эдүгээ дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл тэй байдал, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нөөцийн асуудал чухлаар тавигдаж байна . Иймд сайн дурын , авлагагүй цусны доноры г нийтэд сурталчилж, энэ үйл хэрэгт олон нийтийг уриалах шаардлагатай бол эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг сурталчлах боломжгүй. Гэтэл Монгол Улсын Донорын тухай хуулиар эдгээр эрс тэс ялгаатай харилцааг нэгтгэн зохицуулсан нь учир дутагдалтай тул тус тусад нь хуульчлах шаардлагатайг сайд мэдээлэлдээ онцгойлж, хуулийн төслүүдийг өргөн бариад байгааг мэдээллээ. Мөн тэрбээр ү р шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар танилцуулав. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилт технологийг Э х, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Юнимед, Өү жин Мед зэрэг эрүүл мэндийн таван байгууллага нутагшуулаад байгаа бөгөөд с үүлийн 10 жилийн хугацаанд 1685 хүүхэд энэхүү дэвшилт технологийн аргаар эсэн мэнд мэндэлж , өсөж торниж бай гаагийн 1133 донорын эсээр , 77 тээгч эхээр мэндэлсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор тэтгэвэр , нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган , боловсронгуй болгох шаардлага байгааг тэрбээр онцлов. Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн тухай болон эмч , эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангах тай холбоотой асуудлуудыг ярьсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 199 иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүл ж, эмчилгээний зардлаа буцаан авсан байна. Тэдний 20 гаруй хувийг элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд эзэлж байгаа бөгөөд уг эмчилгээг Энэтхэг, Турк , БНСУ-д хийлгэж , нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуул жээ. З асгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2024 онд өөрчлөлт ор уул ж , Монгол Улсад оношлох , эмчлэх боломжгүй гээс гадаад улсад эмчл үүлсэн эмчилгээний зардлыг насанд хүрэгчд эд 20 .0 хуви ар , хүүхдэд 50 .0 хуви ар буцаан олго ж байгаа аж. Түүнчлэн с үүлийн жилүүдэд эмч , эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгч дийн гүтгэ лэг , доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу дүрсний бичлэг цацах зэрэг явдалд тасрахгүй бай гааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцгойлон танилцуулж, гурван эмч , эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт , заналхийлэлд өртөж бай сан гэсэн Х үний эрхийн Үндэсний Комиссын тайланг эш татав. Иймээс иргэд , үйлчлүүлэгчийн эрх , үүргийг оновчтой тогтоож хуульчлах зайлшгүй шаардлага тулгараад бай гааг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа цусны болон амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох НДҮЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид энэ урамшууллын тогтолцоог үр дүнтэй болгохын тулд хэрхэх талаас асууж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, урт наслах боломжийг нэмэгдүүлэх, осол гэмтлээс сэргийлэх, хавдрын өвчлөлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ амьгүй донороор цаашид амьдрах боломжтой хүмүүстээ амь , амь драл бэлэглэх хүнлэг сонголтыг хийх ар гэрийнхнийх нь ухамсрыг дээшлүүлэх нөлөөлөл, хөшүүр гийг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Хүний гавьяат эмч П.Батчулуун д оногдуулсан шийтгэлийн талаар асууж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийг ханга ж, эд , эс , эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа г улсын хэмжээнд зохицуулах , эрүүл мэндийн байгууллаг уудыг удирдлага , арга зүйгээр хангах , хяналт тавих ёстой З охицуулах алба уг тохиолдолд хэрхэн ажилласан талаар асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр үр шилжүүлэн суулгахтай холбоотой болон тээгч эхийн зохицуулалт, зөвшөөрлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг болон эрхтэн шилжүүлэн суулга эмчилгээний төсөв, санхүүжилтийн талаар тодруулж асуув. Тэрбээр, эрүүл мэндийн салбарт удирдлага, зохион байгуулалтын дутагдалтай, мэргэжлийн бус байдал сөргөөр нөлөөлснийг дүгнэж, зохицуулах алба, хөгжлийн төв, ёс зүйн хороо зэрэг бүтцүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Донорын тухай хуулийг сурталчлах, иргэд, олон нийтэд эерэгээр ойлгуулах талаар эрчимтэй ажиллах, донорыг хамгаалах, урамшуулахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл хүнд байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, эрхтэн шилжүүлэ н суулгах мэс заслыг хэдэн эмч хийж байгаа, хүний нөөц, түүнийг бэхжүүлэх талаар ямар ажил хийж байгааг талаар асууж хариулт авав. Тэрбээр зайлшгүй шалтгаанаар гадаадад эмчлүүлж байгаа хүмүүст зардлын баримтаа бүрдүүлэх, буцаан олголтоо авах талаар сайтар зөвлөгөө өгч байх нь зүйтэй талаар саналаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч П.Батчулуун д тохиолдсон явдал бол зөвхөн тэр хүний тухай асуудал биш эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний цаашын хөгжлийн тухай асуудал болохыг мэдэгдээд, үүнээс авах сургамж, дүгнэлт, хуулийн цоорхой нь хаанаа байгааг асууж, гэмтэл осол, харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчлөлийн эрчимт эмчилгээ г сайжруулах хэрэгцээ байгааг хэлэв. Тэрбээр гадаадад эмчлүүлж байгаа цусны бүлэг тохироогүй хүмүүсийн даатгалын санхүүжилтийг 40-50 хувиар нэмэхэд л энэ эмчилгээ нутагшиж, гадашаа урсаж байгаа 10-20 тэрбум төгрөгийн зардлыг Монголдоо үлдээж чадна гэдгийг гэдгийг онцлоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ урам зориг өгөхөд анхаарал хандуулах болсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Донорын тухай хуулийн зорилго хангагдсан эсэх, хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний үр дүн, түүнд хийсэн дүгнэлтүүд, шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд харилцааг иж бүрнээр зохицуулж чадсан эсэх зэрэг олон асуулт тавьж, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хий х арга, аргачлалыг нарийвчлан боловсруулж, мөрдүүлэх шаардлага байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Цусны донорын тухай болон Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсны дээр Донорын тухаы хууль тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн гэдгийг лнцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд бүх юм болж бүтэхгүй байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнах тодорхой аргачлалтай болох, хууль санаачлагчид буюу Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нэг асуудлаар тус тусдаа хуулийн төсөл боловсруулсан бол хамтад нь хэлэлцэх, Гэр бүлийн тухай хуульд тээгч эхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар хуулийн төсөл боловсруулж бэлэн болгосныг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв. Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай хуулийн төслүүд, мөн Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн төсл ийн хэлэлцүүлэгт няхуур хандаж, ажил хэрэгчээр ажиллахыг гишүүдэд уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ: Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.01) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны дэд ерөнхийлөгч, тус зөвлөлийн даргын мэдээллийг сонсов. Монголбанкны Хяналтын зөвлөл нь 2025 оны эхний улиралд 7 удаа хуралдсан болохыг Төв банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулаад, Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 6.2 дахь заалттай холбоотой саналыг танилцуулсан юм. Үргэлжлүүлэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулав. Зөвлөл улиралд нэг удаа хуралдах зохицуулалттай ч шинээр байгуулагдсан учраас тайлант хугацаанд 7 удаа хуралдаж, Хяналтын зөвлөлийн 2024 онд үйл ажиллагаа, үр дүнтэй танилцахын хамт 2025 оны ажлын төлөвлөгөөгөө батласан байна. Мөн Монголбанкны дотоод аудит, хөндлөнгийн аудит, нөөцийн удирдлага, санхүү бүртгэл, хууль эрх зүй, хяналт шалгалт, банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газруудын мэдээлэлтэй танилцжээ. Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд Монголбанкны удирдлагатай хэрхэн үр өгөөжтэй, зохистой харилцаж ажиллах талаар хэлэлцэж, Төв банкны засаглал, бүтэц зохион байгуулалтын өнөөгийн байдал, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудаас өгсөн санал зөвлөмж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй танилцсан байна. Мөн зээлийн хүүг бууруулаx чиглэлд 2011-2023 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний агуулга, боловсруулсан аргачлал, үр дүнг судалсан гэв. Эдгээрийн үр дүнд Хяналтын зөвлөлөөс гаргахаар төлөвлөж буй санал, дүгнэлт, зөвлөмжүүдийн талаар нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 381.1 заалтыг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагуудтай хамтран идэвх чармайлт гарган ажиллаx; Хөндлөнгийн аудитын тодорхой зөвлөмжийг хэрэгжүүлэх; Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, ОУВС-ийн ELRIC аргачлал зэрэг түгээмэл арга хэрэгслийн хүрээнд цогцоор нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар хэлж байв. Түүнчлэн засаглалын хяналт, тэнцлийг хангах буюу дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангах, дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэx; Дотоод аудитын газар, Эрсдэлийн удирдлагын алба зэрэг үндсэн чиг үүргийн газруудад тогтмол 2-3 хүний орон тоо дутуу байгааг анхаарах шаардлагатай хэмээгээд холбогдох тайлбар хийв. Мөнгө угаахтай тэмцэх хяналт шалгалтын ажиллагаа нь Хяналт шалгалтын газар, Санхүүгийн мэдээллийн алба гэсэн нэгжүүдэд зэрэгцэн хэрэгжиж байгаа нь чиг үүргийн давхцал байгаа эсэхэд үнэлгээ хийн тогтооx, тогтвортой ногоон хөгжлийн талаарх нэгдсэн бодлогын нэгж хариуцсан ажилтан одоогоор томилогдоогүй байгаад анхаарах зэргийг тодотгож байлаа. Энэ үеэр “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах үйл ажиллагааны журам”-д оруулах өөрчлөлтийн талаар саналыг танилцуулсан юм. Үргэлжүүлэн тулгамдаж буй сорилтууд болон 2025 оны үйл ажиллагааны чиглэлийн талаар тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Энэ онд тус зөвлөл нь холбогдох хууль, журaмд нийцтэй байдлаар хяналтын үйл ажиллагааг тогтмол, Монголбанкны үйл ажиллагаанд хүндрэлгүйгээр хэрэгжүүлж, хараат бусаар дүгнэлт, санал, зөвлөмж гарган танилцуулаxаар төлөвлөжээ. Мөн зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн тэнцвэрт байдал болон шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны удирдлагатай улирал бүр тогтмол уулздаг шинэ жишиг тогтооxоор зорьж байгаа гэв. Өмнөx үе үеийн зөвлөл болон бидний энэ үед тулгарах сорилтыг даван туулах, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоx, Төв банкны хяналт, засаглалын тогтолцоог шат ахиулах зорилгоор Төв банкны тухай хуулийн 271.1 заалт болон 2003 онд батлагдсан Зөвлөлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулаx саналыг УИX-д хүргүүлнэ гэлээ. 2011-2023 онд хэрэгжүүлсэн зээлийн хүү бууруулаx дөрвөн бодлогын бичиг баримтын талаар дүгнэлт гарган УИX болон Монголбанкны удирдлагад хүргүүлэx, энэ чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох дараагийн бодлогын баримт бичигт саналаа өгөx юм байна. Үргэлжлүүлэн зээлийн хүүг бууруулаx чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар тайлбар, дүгнэлт болон цаашид Хяналтын зөвлөлийн зүгээс анхаарах асуудлуудаа танилцуулсан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Р.Батболд, О.Батнайрамдал, М.Энхцэцэг, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, О.Номинчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс мэдээлэл, тайлбар, хариулт авав. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 3 дугаар сарын хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсний нөлөөний талаарх тодруулгад Г.Энхтайван дэд ерөнхийлөгч хариулахдаа “Энэ шийдвэр зээлийн орчинд илт нөлөө үзүүлнэ. Төв банкны бодлогын арга хэмжээ болон бодлогын хүүгийн өөрчлөлтийн нөлөө 3-4 улирлын дараа зах зээлд илэрдэг. Бодлогын хүү өөрчлөгдөхөөс өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17.1 хувьтай байсан. Бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамаараад өөрчлөгдөнө. Төв банкны эдийн засагчид тооцоолоход бодлогын хүү 1 хувиар нэмэгдэхэд зээлийн хүүд 0.7 орчим хувийн нөлөө үзүүлдэг гэжээ” хэмээн хариулав. Мөн гишүүдийн лавласны дагуу гадаад валютын албан нөөц, валютын зах зээлд интервенц хийх замаар оролцож буй арга хэмжээний үр нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хяналтын зөвлөл нь хараат бусаар ажиллах, дунд болон урт хугацааны мөнгөний бодлогын чиглэлээр дорвитой ажиллах боломжтой институт учраас томилогддон ажиллах нийт хугацаа буюу зургаан жилийнхээ төлөвлөгөөг гаргах боломжтой эсэхийг гишүүд асууж байв. Холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөсөн болохоо Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар тайлбарлаад, шинээр байгуулагдсан зөвлөл учраас дунд хугацааны төлөвлөгөө гаргаж амжаагүй байгаа гэлээ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлөвтэй холбогдуулан Монголбанк болон Монголбанкны Хяналтын зөвлөл Засгийн газарт төсвийн бодлогын талаар зөвлөмж өгч, үр дүнтэй ажиллахыг хүсэхэд эрх зүйн орчин хязгаарлагдмал гэдэг тайлбарыг өгч байв. Зээлийн хүүг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөний талаар судалгаатай нь холбоотой байр сууриа гишүүд илэрхийлж, энэ чиглэлээр Монголбанкны Хяналтын зөвлөлөөс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудад ямар хөшүүрэг шаардлагатай гэж үзэж байгааг тодруулсан. Арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааны талаар нягтлан судлах шаардлагатай гэдгийг Хяналтын зөвлөлийн дарга илэрхийлсэн. Моннголбанкны Хяналтын зөвлөлөөс ойрын хугацаанд арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөөд байгааг энэ ташрамд дурдаж байв. Ийнхүү мэдээлэл сонссны дараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг холбогдох журмын хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгоод, ойрын хугацаанд тус зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх саналаа ирүүлэхийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж чиглэл болгосон. Дараа нь Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэж тус тус заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор тусгасан хэдий ч эдгээр үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой эрх, үүрэг, шаардлагыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт одоогоор байдаггүй байна. Харин Монгол Улсад Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай 1999 оны нэг зүйлтэй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг тогтоосон. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байгаа гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх зэргээр эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж, сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Монгол Улсад давхардсан тоогоор сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгааг гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөвшөөрлийн тухай хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгож, олон улсад бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1XBET сайт нь одоогоор тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа спортын бооцоот тоглоомын 1XBET сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болж, залилах, мөрийтэй тоглоом тоглох, кибер гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон болохыг Н.Учрал сайд танилцуулав. Хууль бус мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаж, Монополын эсрэг газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр, таувер, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээж, түгээж байгаа этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Нэр бүхий 2 аж ахуйн нэгжийн 7 контент бүтээгчийн зөрчлийн шинжтэй үйлдэлд 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гадаад улс орнуудын цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар 2024 оны 09 дүгээр сард гаргасан жагсаалтад манай улстай нийгмийн үнэлэмж, соёл, уламжлалын хувьд ижил төсөөтэй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байдаг аж. Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Вьетнам, Индонез, Малдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс цахим хэлбэрийг хууль бус гэж тооцдог байна. Мөн мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хууль бус гэж тооцсон 18, хүлээн зөвшөөрсөн 15, хэсэгчилсэн 8, зохицуулалтгүй 4, зөвхөн Засгийн газар нь зохицуулдаг 1 улс байдгийг тэрбээр дурдав. Мөрийтэй болон бооцоот тоглоом тоглосоноос эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодруулахад олон улсын сэтгэцийн эмгэгийн жагсаалтад F63.0 онош буюу мөрийцөх донг хамааруулжээ. АНУ-ын Аддиктологийн хүрээлэн (Донтолт-Зан үйл, сэтгэл заслын хүрээлэн)-гийн судалгаагаар тоглоомын дон буюу мөрийцөх донтой үед хүний уураг тархинд сэтгэцэд нөлөөлөх бодист донтох эмгэгтэй хүнтэй ижил өөрчлөлт бий болдог болохыг тогтоосон байдаг байна. Мөн тоглоомын донтой хүмүүсийн дунд амиа хорлох явдал түгээмэл байдаг ба Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн 17 хувь нь тоглоомын донтой байсан, энэ төрлийн донтой таван хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсныг тогтоосон байдаг аж. СЭМҮТ-д хандаж мөрийцөх дон оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо жил бүр нэмэгдэж байгааг мөн төслийн танилцуулгын үеэр дурдав. 2020 онд амбулаториор 3 хүн үзүүлж, 11 хүн хэвтэн эмчлүүлсэн бол 2021 онд амбулаториор 8 хүн үзүүлж, 10 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 2022 онд 75 хүн амбулаториор үзүүлж 37 хүн хэвтэн эмчлүүлсэн. Харин 2023 он онд 101 хүн амбулаториор үзүүлж 45 хүн хэвтэн эмчлүүлжээ. Манай улсын нийгэм, эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Энэ хүрээнд төлбөрт, таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах юм байна. Н.Учрал сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Телевизээр явдаг хонжворт сугалааны талаарх зохицуулалт туссан эсэхийг Л.Соронзонболд гишүүн тодруулахад өргөн мэдүүлсэн төсөл тусгаагүй ч Улсын Их Хурал хэлэлцүүлгийн шатанд нэмж тусгах боломжтой гэдэг хариултыг өгөв. Түүнчлэн Банкны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаарх тодруулгад "Одоо мөрдөгдөж буй Банкны тухай хуулиар харилцагчийн мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр тодорхой байгууллагад өгдөг бол төсөл дэх зохицуулалтаар энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд мөрдөх байгууллагад холбогдох мэдээллийг шуурхай өгөх, мөн царцаах боломжтой болж байгаа" гэдэг хариултыг Төв банкны дэд ерөнхийлөгч өгөв. О.Номинчимэг гишүүн, хуулийн төслийг баталсны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах, холбогдох талуудын уялдаа холбоог хэрхэн зохицуулж байгаа талаар тодрууллаа. Нэг хүний хувийн шийдвэр, хариуцлагын асуудал мэт боловч том зургаараа нийгэм, эдийн засгийн хэмжээнд асар их сөрөг үр дагавартай энэ нөхцөл байдлыг зохицуулах шаардлага байгааг Н.Учрал гишүүн тайлбарлаад төслүүдийн зохицуулалтын хүрээнд 65 хувиар бууруулах боломжтой гэдэг тооцооллыг танилцууллаа. Ц ахим мөрийтэй тоглоом нь нийгмийн сүлжээ ашигла н пэйж болон групп үүсэх хэлбэрээр , мөн веб сайт буюу домэйн нэрээр сайтууд ажилл уулдаг, мөн аппликэйшн ашигла даг хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс танилцууллаа . Ө нгөрсөн хугацаанд тус байгууллагаас Facebook компанид 3192 хууль бус контент устгуулах хүсэлт хүргүүлсн ий 84 хувийг нь устгасан байна. В еб сайтын хувьд 6030 домэйн нэрийг хязгаарлалтад оруулсан . Нийслэлийн прокурорын албан ёсны зөвшөөрлөөр 1 XBET аппликэйшныг татах 11 домэйнийг хязгаарласан гэв. Түүнчлэн Монгол У лсын дотоодын хууль тогтоомж доо ямар нэг зохицуулалтыг тусгаагүй учир гадны байгууллагуудтай хамтран ажиллахад хүндрэлтэй байдгийг тайлбарлаж байв. Төслийг батлаад, холбогдох эрх зүйн зохицуулалтаа тодорхойлон, хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд гадны байгууллагуудад албан хүсэлтээ тави ад шийдвэрлэх боломжтой талаар хэлсэн юм. Д алд хэлбэрт орох ч хуулиар хориглогдсон үйлдэл болох учраас хууль хяналтын байгууллага ажилла х нөхцөл ч тодорхой болно гэдгийг ажлын хэсгийн зүгээс тайлбарлаж байлаа. Х уулий н төсөл батлагдсан тохиолдолд холбогдох байгууллагууд хэрхэн уялдаа холбоо гоо хангаж, түргэн шуурхай арга хэмжээ авах талаар онцгойлон анхаарах ёстой болно гэдгийг Н.Учрал сайд тайлбарласан. Э хний ээлжид з алуучууд яагаад мөрийтэй тоглоом тоглож байгаа суурь шалтгааныг зөв оношлох хэрэгтэй хэмээн Б . Жаргалан гишүүн хэллээ. А жлын байр бий болгож, иргэдийн о рлог ыг нэмэгдүүлэх, амьдралд нь хүрэлцэх цалин хангамжийг бий болгох нь чухал бөгөөд Засгийн газрын энэ чиглэлд ажиллах ёстой гэлээ. Х оригло х нь хялбар шийдэл хэмээгээд мөрийтэй тоглоомын асуудлы н талаар ул суурьтай зохицуулалтууд хийх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн . Иргэний дансны мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр , цагдаагийн байгууллагад нээлттэй болгох ийм зохицуулалт ыг хуульчлахдаа маш болгоомжтой хандах ёстой гэдгийг хэлж байв. Хувь хүний дансны мэдээлэл нь эмзэг , хувийн нууц мэдээлэл бөгөөд ц агдаагийн байгууллаг ын үйл ажиллагаатай холбоотой олон асууд ал гараад байгаа гэв. Хүний эрхтэй холбоотой асуудлыг ийн хөндөж байгаа учраас төслийг дэмжихгүй гэлээ . Төсөл дэх зохицуулалт нь мэдээлэл солилцох агуулга тай, гэмт хэргийн шинжийг агуулсан бол залилангийн гэмт хэрэгтэй төсөөтэй байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулж байгаа хэмээн ажлын хэсгээс тайлбарласан . Т өрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож , хуулиар хориглогдсон үйл ажиллагаанд татагдан оролцоод хохирсон иргэний мөнгийг гадагшаа шилжихээс нь өмнө царцаа н, хязгаарлалт хийх боломжийг бүрдүүлж байгаа гэлээ. Банкны тухай хууль нэмэлт оруулах замаар цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг татаж авах онцгой эрхийг а вах гэж байгаа нь Монгол Улсын бүх иргэнд хамаатай асуудал хэмээн Б.Жаргалан гишүүн тодотгосон бол төсөлд “ төлбөр т таавар , бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх, зуучлах , агент хийх, төлбөр т таавар , бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчлах, цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгт хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд мэдээлэл солилцоно ” гэж тусгасан байгаа хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Төслийн зохицуулалтыг оновчтой болгох, мөрийтэй тоглоом гэх зэрэг энэ төрлийн харилцааг бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай гэдэг байр суурийг Г.Уянгахишиг гишүүн илэрхийллээ. Гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Г.Уянгахишиг гишүүн тусгайлсан зохицуулалт бүхий бие даасан хууль хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Зөвхөн хориглох зохицуулалтыг хуульчлахаас гадна бусад төрлийн арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Б.Мөнхсоёл гишүүн илэрхийлсэн юм. М.Энхцэцэг гишүүн, энэ төрлийн тоглоомын хохирол минут, секундээр хэмжигдэж байгааг тодотгоод төслийг шуурхай хэлэлцэн батлах нь зүйтэй гэв. Үүний зэрэгцээ олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, төсөлд холбогдох зохицуулалтыг хэлэлцүүлгийн явцад нэмж тусгах боломжтой гэв. О.Батнайрамдал гишүүн, төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн хор уршгийг тооцох ёстойг онцлон тэмдэглэж байсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах гээд ажилласнаас хойш хэчнээн иргэн цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж, эрүүл мэндээр хохирч, гэр бүлүүд хүнд байдалд орж, улмаар улс орны эдийн засагт нөлөө үзүүлж байгааг тооцож, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгааг Н.Учрал гишүүн хэлж байв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж мөн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 12 нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар танилцуулав. Монгол Улсын банкны салбарын зээлийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 54.3 их наяд төгрөг байна. Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдах жилд буюу 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банкны салбарын зээлийн үлдэгдэл 9.4 их наяд төгрөг байсан гэлээ. Чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 10 хувьтай тэнцэж буюу зохих түвшинд байгаа бөгөөд цаашид хадгалах, бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль, тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж батлах, шинэчлэх үйл ажиллагааг тогтмол хийж салбарын тогтвортой байдал хангагдана гэдгийг Э.Батшугар гишүүн онцоллоо. Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2024 оны 02 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байгаа аж. Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж түүн дээр суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг баталсан нэгдсэн журам эрх бүхий бодлого тодорхойлогч байгууллага болох Монголбанк батлах шаардлагатай. Эрх бүхий байгууллагаар нэгдсэн аргачлал, түүний баталсан журамтай болсноор зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалтай нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох боломжтой болох юм байна. Зээлдэгчийн зээлжих чадварыг нэгдсэн онооны аргачлалаар тодорхойлсноор зээлийн эргэн төлөлтийн найдвартай байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал, банкны системийн нийт 28.6 их наяд төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл хөрөнгийн эргэн төлөгдөх баталгаа хамаарч байгааг хуулийн төсөл санаачлагч тайлбарлаж байв. Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлийн мэдээллийг ашиглан үйлчилгээ үзүүлэх этгээд зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох гэж заасан боловч ямар аргачлал болон холбогдох журмын дагуу үнэлгээ хийж, зэрэглэл тогтоох талаар хуульд заагаагүй бөгөөд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зөв, бодит байдалтай нийцүүлэн ашигласнаар банк, санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын санхүүгийн сахилгыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж шийдвэр гаргалтыг тоон мэдээлэл, тодорхой арга, онооны аргачлалыг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой болох аж. Үйл ажиллагааны цар хүрээ, орлого, ажлын байраар иргэдийг хангах, татвар төлөлт зэрэг үзүүлэлтээс харвал дотоодын аж ахуйн нэгжүүд нь банк, санхүүгийн салбарын томоохон оролцогчдын нэг болсныг илтгэх бөгөөд үүний үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүнд өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нэмэгдэж эдийн засгийн өсөлт, хүртээмжийн асуудал банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай нягт холбоотой болсон. Банк, санхүүгийн салбарын хүртээмжийн асуудлыг тогтмол сайжруулж, тоон мэдээлэл, нэгдсэн арга, аргачлалаар хангах нөхцөлийг хууль, эрх зүйн өөрчлөлтөөр бий болгосноор нийгэм, эдийн засгийн өсөлт, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирч, зээл, санхүүжилт нэмэгдэх нөхцөл бүрдэх аж. Хууль санаачлагчийн илтгэл тэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Мөн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлээд, санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 61.1 хувь нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 49 50 51 52 53 54 55 56 57 ... 370