НЭГҮҮН МЭДЭЭ
ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.27/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асууд лыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Х.Булгантуяа нарын УИХ-ын 20 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, санал дүгнэлт гарган холбогдох хуулийн төсөл боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан. Үүний дагуу 4 дэд хэсэг байгуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамтай уулзалтуудыг зохион байгуулсан ба ажлын дэд хэсэг бүрийн саналтай танилцан Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төсвийн цаглабартай холбоотойгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг тус тус гаргасан гэлээ. Тэрбээр, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явц, чанарыг сайжруулах шаардлагатай байна. Зөвхөн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний танилцуулгыг сонсож, ердийн хуулийн төсөл хэлэлцэх журмын дагуу баталж байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны төсөөллийг тодорхойлох, эдийн засаг, төсвийн бодлогын хувьд өндөр ач холбогдол бүхий баримт бичиг учир Улсын Их Хурлаар хэлэлцэх тусгайлсан 4 үе шаттай хэлэлцүүлэг дэгийг бий болгож, Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсож, бүх Байнгын хороо дэлгэрэнгүй, нарийвчилсан байдлаар хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх ба тус хороод эдгээр санал, дүгнэлтийг хамтарсан хэлбэрээр хэлэлцэх зохицуулалтыг нэмэх нь төслийн чанарыг дээшлүүлж, илүү нухацтай, үр дүнтэй хэлэлцэх боломжийг бүрдүүлэх тул холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр боловсруулсан хэмээв. Монгол Улсын Их Хурал тухайн жилийн төсвийг батлахдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэж нэгдсэн төсвийн шатлалаар баталдаг. Гэвч төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ нэгдсэн төсвийн шатлалаар хэлэлцэж, батлахдаа улсын төсвийн шатлалаар баталдаг. Энэ нь Улсын Их Хурал өөрийн баталсан төсвийнхөө гүйцэтгэлийг бүхэлд хянаж батлахгүй байгаа буюу, өөрөөр хэлбэл орон нутаг, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг хянан батлахгүй байгаа явдал юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зохих өөрчлөлтийг хийх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай гэлээ. Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах нь зүйтэй хэмээн дүгнэжээ. Засгийн газраас Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төслийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг тодорхой хугацаанд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх, Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн явцад танилцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж үзжээ. Ингэснээр Зөвлөл хуульд заасны дагуу дүгнэлт гаргах, хяналт тавих, Улсын Их Хуралд танилцуулах, гишүүдийг мэдээллээр хангах, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төсвийн тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг хийхээр боловсруулсан байна. Улсын Их Хурлаас төсвийг буцаах, төсөв хугацаандаа батлагдахгүй байх, ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авахтай холбоотой төсөв хэлэлцэн батлах хугацаа, дэгийн асуудлыг нэмэлтээр зохицуулах шаардлагатай байна гэлээ. Ингэснээр төсөв хугацаандаа батлагдахгүй тохиолдолд төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах, хэлэлцэх хугацааны асуудалд хууль зүйн маргаан үүсэхгүй байх, хоригийг хүлээн авсан тохиолдолд төсвийг хэлэлцэх асуудал дэгийн хувьд эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг санал, дүгнэлийг гарга жээ . Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хууль / шинэчилсэн найруулга / -д өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл бүхий, хамт өргөн мэдүүлэх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 зүйл бүхий, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 зүйл бүхий хуулиудын төслийг боловсруул сан байна . Монгол Улсын Их Хурлын тухай хууль / шинэчилсэн найруулга / -д өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслийн 17 дугаар зүйлийн “17.1.Улсын Их Хурлын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.” гэж өөрчлөлт оруулснаар төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцүүлэх, хэлэлцүүлгийг 5 үе шаттайгаар явуулах, нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиар оруулах боломжит эрх зүйн зохицуулалтыг бий болго но гэж үзжээ . Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухай хуулийн төсөлд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны төсөөллийг тодорхойлох, эдийн засаг, төсвийн бодлогын хувьд өндөр ач холбогдол бүхий баримт бичиг учир Улсын Их Хурлаар хэлэлцэх тусгайлсан 4 үе шаттай хэлэлцүүлэг дэгийг бий болгох, мөн төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс 5 үе шаттайгаар хэлэлцүүлэг явуулах байдлаар нэмэлт, өөрчлөлтийг хийхээр тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төрийн аудитын байгууллага , Ш үүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо зэрэг байгууллагууд холбогдох байнгын хороотой төсвөө урьдчилан зөвшилцөөд Сангийн яаманд хүргүүлдэг. Энэ үйл явцыг тодотголын үеэр хэрхэн явуулах вэ. Төсвийн тодотгол хийхдээ дээрх байгууллагуудаас санал авалгүйгээр төсвийг нь хасвал ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй учраас энэ асуудлыг зарчмын хүрээнд анхаарч үзэхийг хүссэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар албан хаагчдадаа зориулсан Ёс зүйн сургалтыг өнөөдөр /2025.06.26/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталсан бөгөөд тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсныг сургалтыг нээж үг хэлэхдээ тодотгосон . Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 1146 дугаар захирамжаар 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн дэд хороо”-г байгуулсан гээд тус дэд хорооны дарга, гишүүдийг танилцуулав . Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэхээр хуульд заасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т “төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг тогтмолжуулах”-аар туссан гэдгийг Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдаад, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ . Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх стратегийн зорилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс оролцож, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Мөн Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул “Парламентын ажлын албаны ажилтны ёс зүйн олон улсын нийтлэг жишиг” сэдвээр мэдээлэл өгсөн. Сургалтын үеэр т өрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, түүнийг сайжруулах судалгаа, практик мэдээлэл, энэ талаарх эрх зүйн зохицуулалты н талаар мэдээлэл өгч, санал солилцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

НББХ: Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (202 5.06.26 ) -ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ( НДҮЗ ) -д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томлох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. Нийгмийн бодлогын байнгын хорооноос дээрх зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны долдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд хараат бус шинжээчээр хамтран ажиллах урилгыг энэ сарын 20-ны өдөр олон нийтэд нээлттэй түгээсэн юм. Зарын дагуу нэр дэвшигчийн сонсголд хамтран ажиллахаар саналаа ирүүлсэн Хөдөө аж ахуйн их сургууль ( ХААИС ) -ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Далхжавыг танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Энхнасан хийлээ. Зөвлөх профессор Д.Далхжав Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургууль дүүргэж, ХААИС-д төлөвлөгч, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн байна. 2008 онд ХААИС-д Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2000-2007 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Орлого, санхүүжилтийн хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимд ахлах багшаас тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор дэвшин ажиллаж байна. Д.Далхжавыг хараат бус шинжээчээр томилох тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолоор НДҮЗ-д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн талаарх гаргасан санал дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээч Д.Далхжавт үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ, Ж.ЭНХЖАРГАЛАН НАРЫГ ЕС ХОНОГ БАРИВЧЛАХААР БОЛЛОО

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт холбогдох хэрэгт шүүхээс 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ. Гэсэн нь тухайн нэр бүхий иргэд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байдаг. Улмаар Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оноосон 9 хоног баривчлах шийтгэвэрийг хугацааг түр хойшлуулаад байсан юм. Xарин Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг сулласан билээ. Тэгвэл өнөөдөр /2025.06.26/ давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар ес хоног баривчлагдаж, албадан сургалтад хамрагдахаар боллоо.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ, Ж.ЭНХЖАРГАЛАН НАРЫГ ЕС ХОНОГ БАРИВЧЛАХААР БОЛЛОО

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт холбогдох хэрэгт шүүхээс 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ. Гэсэн нь тухайн нэр бүхий иргэд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байдаг. Улмаар Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оноосон 9 хоног баривчлах шийтгэвэрийг хугацааг түр хойшлуулаад байсан юм. Xарин Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг сулласан билээ. Тэгвэл өнөөдөр /2025.06.26/ давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар ес хоног баривчлагдаж, албадан сургалтад хамрагдахаар боллоо.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭРГЭЭХ АСУУДЛЫГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг Эдийн засгийн яам руу шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаараа, "Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа шинэчлэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагатай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Үндсэндээ суманд эрүү ахуйн чанарыг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. Иймд мэргэжлийн хяналтын газрыг сэргээх шаардлагатай" хэмээв .

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭРГЭЭХ АСУУДЛЫГ НАМРЫН ЧУУЛГАНААР ОРУУЛНА

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг Эдийн засгийн яам ру шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаараа, "Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа шинэчлэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагатай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Үндсэндээ суманд эрүү ахуйн чанарыг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. Иймд мэргэжлийн хяналтын газрыг сэргээх шаардлагатай" хэмээв .

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭРГЭЭХ АСУУДЛЫГ НАМРЫН ЧУУЛГАНААР ОРУУЛНА

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг Эдийн засгийн яам ру шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаараа, "Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа шинэчлэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагатай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Үндсэндээ суманд эрүү ахуйн чанарыг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. Иймд мэргэжлийн хяналтын газрыг сэргээх шаардлагатай" хэмээв .

"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Олон улсын парламентын холбоо ( ОУПХ ) байгуулагдсан өдрийг 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Жил бүрийн зургадугаар сарын 30-нд тохиодог энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэг, ОУПХ- ны ажлын албаны гурван талт хэлэлцүүл гийг зохион байгууллаа. “Жендэрийн тэгш байд а л ” сэдвийн дор бол сон гурван талт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүл гийн дарга, ноён Фабиан Хамильтон тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид, ОУПХ -ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч Хилари Гбедемах, Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи нар оролцов. Гурван талт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа удирдан явуулж, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр 2024 он д шинээр бүрэлдсэн парламент ад 32 эмэгтэй гишүү н сонгогдож, Улсын Их Хурлын гишүүдийн 26 . 4 хувь д хүрсэн нь А зи тивдээ тэргүүлэгч орнуудын нэг бол сныг онцлон, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах талаар гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлт, хүрсэн үр дүнгийн тухай товч дурдав. Тэрбээр, Олон улсын парламентын өдрийг 2025 онд “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриан дор тэмдэглэж байгаа нь энэ асуудал дэлхий дахинд онцгой чухлаар тавигдаж буй хэрэг болохыг дурдаж, Монгол Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуул ах зорилго бүхий стратеги төлөвлөгөөнийхөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээд лэн баталгаажуулах зорилты н хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг гол болгон дэвшүүлж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг танилцуулав. Хэлэлцүүлгийн талууд эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь тэгш эрх, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь улс орон, ард түмнүүдийн амьдралд олон талын эерэг үр нөлөөг дагуулдгийг ярилцаж, энэ асуудалд парламентуудын манлайллыг хэрэгжүүлж ажиллах нь бодитой үр дүн гаргахад чухал хувь нэмэртэйг илэрхийлэв. Мөн хүний эрхийн талаарх НҮБ-ын механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурал, ОУПХ- ны хамтран зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлэг амжилттай болсныг цохон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.25) Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ц.Мөнхтуяа, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Г.Очирбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Иймд хуулийн төслөөр нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хуульд заасан эрх үүргийг нарийвчлах, нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэл батлах, УИХ-аас төсвийг буцаах, төсөв хугацаандаа батлагдахгүй байх, ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авахтай холбоотой асуудлуудыг тусган боловсруулжээ. Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт ...”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах зэргийг тусгасан талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 28 29 30 31 32 33 34 35 36 ... 370