НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАЛУУ АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ 8 ЖИЛЭЭР ХАСЛАА

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болж хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. 1.МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав. 2.Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан: Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/, Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/, Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

БОГИНО ХУГАЦААНД ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ ҮЛЭМЖ ХЭМЖЭЭГЭЭР ӨССӨН 20 АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас долоон гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Үүгээр зогсохгүй богино хугацаанд Хөрөнгө, орлого нь хэт өссөн талаарх мэдүүлэг гаргасан 20 албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу холбогдох татвар, хураамжаа төлсөн эсэхэд хяналт хийлгэхээр Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж эхэллээ.

МУГЗ, ДОКТОР Ү.ХҮРЭЛБААТАР: Ч.ДАГМИДМААГИЙН ТЭНГИСИЙН ЗҮРХ РОМАНЫГ УНШИХАД ИЙМ МЭДРЭМЖ ТӨРЛӨӨ

МУГЗ, ДОКТОР Ү. ХҮРЭЛБААТАР Зохиолч Ч.Дагмидмаагийн “ТЭНГИСИЙН ЗҮРХ” романы талаар ийн шүүмжилжээ... Зохиолч Ч.Дагмидмаа “Тэнгисийн зүрх” /2021/ романаа хэвлүүлжээ.Урдаа оршил роман, ардаа үргэлжлэл романтай гэмээр энэ сонин бүтээл нэг л нууцлаг зүйлсийг арагш, урагшаа цацлан урагшлах мэт санагдлаа. Тэр нууц товчооврын жимээр танин мэдэхүйн гүн хавцал тийш аялая гэвэл “Тэнгисийн зүрх”-ийн адал явдлыг сонирхохоос өөр аргагүй. “Умарт зүгт дэлхийн дээвэр дээр аварга заан хэвтэж байдаг...Мөнхийн харанхуй ноёлох хийгээд ердөө л айдас хүйдэс аймшиг дагуулсан үлгэр домгуудтай” гэж “Тэнгисийн зүрх”-ний лугшилт эхэлж байна. Тэнгис гэхээр умард зүгт бус урд зүг аяламаар. Домгууд ямар нэг ид шидийн орноос хөллөн эхэлдэг учраас тэр нь эрэл таамаглалын хөтөч байж таарна. Тэр нь дэлхийн цас мөсний төрөлх нутаг Хойт туйл биш байгаа. Миний таамаг үнэн болж “Мань эрийн хөл толгойгүй их аялал тэнгисийн зүрх домгийг сонсоноос хойш даруй таван жилийн хойно санамсаргүй байдлаар эхэлчихсэн гэхэд дэгсдэхгүй” гэж роман эхэлж байна. “Сибирийн хөндлөн гулд туулан хэрэн нүүдэллэж амьдардаг хэсэг бүлэг хүмүүсийн нэгэн овог аймгийг Долган гэх агаад тэднийг буриад угсаатан гэх яриа чих дэлсэж л байсан. Тэд монгол хэлээр ярьдаг” гэх нь тэрхүү адал явдалд монгол хүн оролцсон нь илэрхий болж эхэлнэ. Хоймортоо босоо бичигтэй судар, Зүчи баатрын хөргийг дээдэлсэн эмгэнийх ч тааралдаж байх шиг. Сибирийг туулж Хойт туйлд одох аялалд хилийн чандад баг хүрээнээсээ гээгдэж үлдсэн нэгэн монгол зохиолын гурван гол баатрын нэг болно. Тэр геологч залуу багийнхныхаа зохион ярьдаг тэнгисийн зүрхний тухай үлгэр домгийг сонссоор байгаад итгэл үнэмшилтэй болно. Түүнийг нээх, эрж олох нь амьдралын нэг салшгүй хэсэг болж хувирна. Тэгээд Хойт туйл хүрч эргэн ирж байна. Үйл явдлын үндсэн шугам энэ бөгөөд тэр дунд үлгэр мэт үнэн явдал, домог мэт долоон булчирхай тоочсон алаан талаан дунд амь дүйсэн адал явдалд хутгалдана. Зохиолч ингэж өрнөнө. Онц сонирхолтой нь Сибир, Хойт туйл. Бидэн энэ нь таагдашгүй оньсого, шинэ ертөнц билээ. Орчин үеийн монгол романы агуулга, сэдэв даяаршилагдаж эхэлж байх шиг байна. Ерөөс алийн болгон түүхэн романы түүхэрхүү үер, орчин үеийн рок маягийн хувилбарыг дагаж намирах юм бэ? Эсвэл дотооддоо хайрцаглагдаж, ижилсэх хандлагад нэрвэгдэж, тэгснээ гадагшилж байна гээд гадаадын уран зохиолыг дуурайж галуу шувуу болох юм уу? Монгол романы хөгжилд шинжлэл хийе гэвэл үйл явдал өрнөж буй газар нутгийнхаа хил хязгаарыг тэлж, болж өгвөл өнөө хүртэл хэн ч хүрч амжаагүй зүрхшээж дайтвал яасан юм бэ гэх бодол төрнө. Ай даа миний энэ бодолд Ч.Дагмидмаагийн “Тэнгисийн зүрх” яасан их нийцнэ вэ? Үнэхээр тайга, сибир, тундарыг уран сайхны нээлтээр нээж хармаар байна. Тэр тусмаа зохиолын гол баатар монгол хүний нүд, сэтгэлгээ, тэмүүллээр дамжуулж романы хэмжээнд уншмаар байна. Уугуул суугуул хүн ардын угсаатны зүйн уран шаглааст дүрслэл, домог хэрхэн зохиогддог эх булгийг сэтгэлээрээ тэмтэрмээр байна. Монгол романы шинэ төрөл зүйл бүрэлдэж сэдэв, үйл явдал, дүр дүрслэлийн хувьд өөрийн хил хязгаараас хальж дэлхийн газар нутаг руу тэмүүлж эхэллээ. Ийнхүү “Эрхэм Ү.Хүрэлбаатар танаа “Тэнгисийн зүрх”-ээ өргөвэй. Ч.Дагмидмаа. 2021.10.08” гэсэн “Тэнгисийн зүрх” ном “Гарын үсэгтэй ном”-ын хөмрөгт минь нэмэгдэв. Ү.ХҮРЭЛБААТАР 2021.12.02 11 цаг 07 минут

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АВИЛГАЧДААР ДҮҮРСЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ ?

МХЕГ-ын байцаагчид авлигын гэмт хэргээр улсдаа тэргүүлэх байрыг булаацалдан жагсдаг болсныг АТГ-ын тоон баримтууд харуулдаг. Оймсондоо доллар нууж яваад гардуулсан томоохон гэмт хэргээс 700.000 мянган төгрөгийн авлига авсан гэмт хэргүүд ч тэнд жагсаж буй. Энэ мэт авилгачид илэрч буй асуудалд томилсоноороо тэр буруутай толгойлж буйгаараа энэ ч буруутай гэх мэдээллүүд ч мөн ар араасаа хөврөх болов. Сүүл мушгисан мэдээлэл бол тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаархи мэдээлэл байв. Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Тэгвэл авилгачдын салбарыг удирдан чиглүүлэхээр өнгөрсөн зун МАН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Т.Гантулга очсон ч нөхцөл байдал дээрдээгүй бөгөөд авилгын хэргүүдтэй зэрэгцэн ажлын байран дээрхи хүчингийн гэмт хэрэг ч бүртгэгдсэн байдаг. Үүний зэрэгцээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон албан тушаалтандаа ч арга хэмжээ тооцохгүй байгаа гэхчилэн асуудал ихтэй байгаа нь Т.Гантулга дарга юм. Тодруулбал : Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн гэгч этгээд 2019 оны зургадугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт байрлах НМХГ-ын шатан дээр иргэний биед халдсан эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд гурван шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн байдаг. Нөгөөтэйгүүр : 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 47.1-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь хална хэмээн заасан байдаг. Шүүхиин шиидвэрийн дагуу С.Даваасүрэн төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой байсан ч түүнийг Т.Гантулга дарга чөлөөлөөлгүй. Энэ мэт шүүхээс гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж хариуцлагыг нь хүлээлгэхгүй хаацайлж байгаагаас харахад авилгачид ар араасаа төрөн гарсаар байгаа өнөөдрийн энэ асуудалд өмнө нь томилсон албан тушаалтан бус одоо тэднийг удирдан чиглүүлж буй удирдах албан тушаалтны буруутай үйл ажиллагаа илүү буй нь ойлгомжтой. Дашрамд мэдээлэхэд : Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.Л.Эрдэнэчулууныг эзгүй байх үеэр буюу Замын үүдэд засгаас томилолттой ажиллаж байх гурван сарын хугацаанд тус байгууллагын албан тушаалтнууд гэмт хэрэг зөрчилд ар араасаа холбогдох болсон. Гэтэл зарим хэвлэлүүдээр эзгүй байсан даргыг буруутган бичих нийтлэлүүд олон харагдах болов. Угтаа бол төрүүлсэн нь бус өсгөсөн нь “Эцэг” гэдэг шиг , томилсон нь бус толгойлсон нь илүү буруутай баймаар ...

ДАРГЫН ДАРАМТ АМИА ЕГҮҮТГЭХЭД НӨЛӨӨЛСӨН БОЛ , Ж.БОЛДЫН ТОМИЛГОО БУРУУДАХ УУ ? ЦАГДАА НАР ӨӨРСДӨӨ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ЭХЭЛЛЭЭ !!!

Схд-ийн замын цагдаагийн хэлтсийн дарга Э гэгч алба хаагчаа дарамталсанаас үүдэн 26-н настай иргэн О амиа егүүтгэсэн байж болзошгүй гэх мэдээллийг бид олон нийтэд мэдээллэсэн. Тус асуудлаар ЦЕГ-ын ХМТ-өөс ч тайлбар мэдээлэл хэвлэлүүдэд өгсөн байдаг. Тэгвэл алба хаагчаа дарамталсан гэх удирдах албан тушаалтан Э гэгч нь талийгаачийг “”Би чамайг заавал шоронд явуулна” “Чамд заавал ял үүрүүлнэ” “Газрын дарга бид 2 найзууд тул та нар амжихгүй шүү” гэх мэтээр дарамталдаг байсан болохыг эх сурвалжууд мэдээлсэн. Бид тус удирдах албан тушаалтантай холбоотой гомдол мэдээллүүдийг баримтжуулсан гэвч цагдаагийн байгууллага нь босоо удирдлагатай тушаал шийдвэрийн дагуу ажилладаг. Мөн эх сурвалжууд ч цагдаагийн байгууллагын тусгай журам кодыг дагаж мөрддөг учраас тэдгээр эх сурвалжуудыг нууцлан мэдээллийг бичвэр хэлбэрээр нийтэлсээр байгаа болно. Тэгвэл алба хаагч нь амиа егүүтгэхэд хүрсэн түүнийг болон бусад алба хаагчдаа дарамталдаг байсан гэгдэх цагдаагийн удирдах албан тушаалтан Э нь цагдаагийн байгууллагад хэрэглэгдэх ёстой , төрөөс олгодог шатахууны талоныг хамаарал бүхий этгээдийнхээ компанид худалдан борлуулдаг буюу шахаа хийдэг. Албаны автомашин хөлөглөн охид бүсгүйчүүдтэй оройн цагаар зугаалдаг үүний тулд чиглэлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчаа “Чиглэлээ орхиод бидэнд үйлчил” гэж чирэгдүүлж дарамталдаг гэх мэдээлэл ч байна. Энэ мэт удирдах албан тушаалтны ёс зүйгүй ааш авир дарамт шахалтын талаар удаа дараа алба хаагчид нь цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт болох ёс журамд хандан гомдоллож байсан боловч авсан арга хэмжээ гэхээр зүйл үгүй цалингийн 20 хувь хасах шийтгэл ногдуулсан болж өнгөрдөг байжээ. Энэ талаар нь ч бид тодруулахаар цагдаагийн байгууллага дотооддоо хяналт шалгалт хийдэг ёс журам гэх сүржин нэртэй байгууллагын хэд хэдэн утасны дугаараар холбогдсон боловч ямар ч тохиолдолд мэдээлэл өгөх боломжгүй хэмээв. Энэ мэтээр цагдаагийн байгууллага иргэдээ хамгаалах ёстой байтал иргэдээ дарамталдаг шигээ алба хаагчаа дарамталж амиа егүүтгэх хүртэл нь заналхийлсэн бол албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ ? Ахиад л цалингийн хувь хасах шийтгэл ногдуулсан болж ёслоод өнгөрөх үү ? Аль эсвэл цагаан дээр хараар бичигдсэн байдаг хуулийг биелүүлж журам кодоо хэрэгжүүлж удаа дараа зөрчил гаргасан удирдах албан тушаалтны цолыг бууруулж хариуцлага тооцох уу ? гэх зэрэг асуултууд одоогоор хариултгүй байна. Мөн тус удирдах албан тушаалтныг намын тохироо Болдын томилгоо гэх зэргээр ч мэдээллүүд хөвөрсөөр байгаа бол миний цагдаа намайг хамгаална бус “МАН”-ы цагдаа намаа хамгаалж байгаа мэт харагддаг болсон энэ цаг үед дарга нь цэргээ дарамталж цаг бусаар амиа хорооход нөлөөлсөн бол дарга нь цэргүүдээ дарамталж авто зам дээр хонуулах шахуу ажиллуулсаар байгаа бол асуудлыг нягталж шалгалж хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтнууд нь чухам хаагуур нүд нь балай чих нь дүлий явааг олж тогтоож асууж сурвалжлах болно. Харин энэ хооронд сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийнхан даргынхаа ааш авирт чангалуулж авто зам дээрээ уртасгасан цагаар ажиллаж торгууль шийтгэвэрээр шахуулж байгаа тул тэд орой болтол зам дээр дохиостой зогссоор байна. Дарга удирдлагуудын дарамт шахалт алба хаагч иргэдийн маргалдах шалтгааныг магад өдөөн турхирдаг байж болзошгүй. Гэвч иргэдтэй зүй бус харьцсан гэх шалтгаанаар эргээд алба хаагч л ахин шийтгүүлдэг. Уурлаж загнаж буйгаа удирдаж байна хэмээн эндүүрч загнаж занаад яваагаа захирч байна хэмээн андуурдаг Х.Нямбаатарын хурган дарга нарт хууль үйлчилдэг эсэхийг одоо л харья ...

ӨМНӨГОВИЙН УДИРДЛАГУУД ГАЗАР ЗАРЖ ХӨЛЖЖЭЭ

Өмнөговь аймгийн ИТХ-н дарга Б.Бадраа нь Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар аван өндөр үнээр зарж борлуулсан хэргийг холбогдох байгуулагууд шалгаж эхэллээ. 2020-2021 онд Ханбогд сумын Цагаан хаданд гаалийн хяналтын талбай нүүрс тээврийн компаниудын кээмп байгуулах зорилгоор нэлээдгүй хэмжээний газрыг олгосон байдаг. Энэ хүрээнд өөрсдийн танил тал хамаарал бүхий этгээдүүдэд ээ газар олгон дамлан зарсан бололтой. Тиймээс ч Б.Бадраагын хүү Б.Наранболдын гэрт мөн нэгжлэг хийхэд ихээхэн хэмжээний бэлэн мөнгө юань галт зэвсэг сум үнэт эдлэлийг илрүүлэн хураан авчээ. Хууль бусаар газар зарж олсон мөнгөөрөө Улаанбаатар хотод хэд хэдэн тооны үл хөдлөх хөрөнгө өндөр үнэ бүхий автомашинууд худалдан авсан аж. Ийн мөнгө угаан үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд түүний хүү Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Өмнөговь аймгийн ИТХ-н дарга Б.Бадраа Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг гадуур шалгаж байна.

ХЯТАД УЛС МОНГОЛ-ОРОСЫГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООСНЫ МАРГААШ ОРОСЫН ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА МОНГОЛД ИРЛЭЭ

Хятадууд Эрээний боомтоор Монгол руу нэвтэрдэг авто тээврийг зогсоогоод удаж байна.Харин төмөр замын тээврийг зогсоож чадаагүй юм. Учир нь энэ төмөр зам зөвхөн Монголын өмч биш Орос Монголын хамтын өмч юм.Үүний ачаар Монгол улс ачаа бараагаар тасраагүй өдий хүрсэн. Гэтэл байдал эвгүйтэж Оросын засгийн газрын орлогч сайд В.В.Абранченко Монгол айлчилж Монгол дахь Хятадын зээлээр баригдах усан цахилгаан станц нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй.Энэ асуудлаар хандуулахаар болсны дараа хамтарсан төмөр замын тээвэрлэлтийг зогсоолоо.Ийнхүү Хятад Оростой хилэлдэг боомтуудаа хааж байгаа аж.ОХУ-ын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимов Монголд айлчилж байна.Хятадын экспанс хурдан байгаа нь ийн харагдаж байна.Хятад Оросын далд эвлэрэшгүй зөрчил ийн харагдаж буй. Жинхэнэ том асуудал одоо л эхэлж байх шиг. Манай улс Хятадаас хэт хамааралтай байхаа больж аж үйлдвэржин тусгаар улс гэдгээ харуулах цаг нь нэгэнт иржээ.

СУМЪЯАБАЗАР: АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТӨРИЙН АЖЛЫГ ГАЦААДАГ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хэргийн эзэн, хэнгэргийн эзэд бол ААН-үүд л байгаа, төрийн ажлыг гацаадаг. Болдог бол яг өнөөдөр ч автобусаа нэммээр байна. Энэ ондоо багтаж автобусаа авах ёстой байсан. Гурван ААН-үүд бие биенээ шүүхэд өгч байгаагаас болоод нийлүүлэгдэхгүй байна. Түгжрэлийг бууруулахад тусгагдсан парк шинэчлэл буюу 500 автобус авах тендер зарлавал эрх мэдэлтэй хүмүүс нь дээрээс нь дарамтлаад, өөрсдийнхөө юмыг шахах гэсэн нийтийн тээврийн парк шинэчлэл зөв явах магадлал маш бага байгаа. Энэ 500 автобусыг авахад тендергүйгээр шууд гэрээлэх хүсэлтийг ҮАБЗ-д өгнө. Тендерийн хуулийг маш ойлгомжтой болгоод өгөөч. Тендерийн хороон дотор авилгалтай тэмцэх, тагнуул гээд бүгдийг нь оруулах ёстой. Төрийн хүнд суртлаас болж ААН-үүд 3-4 сар зөвшөөрлөө авч чаддагүй, нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн ААН-үүдээс шалтгаалж төрийн ажил гацдаг. СУМЪЯАБАЗАР: АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТӨРИЙН АЖЛЫГ ГАЦААДАГ

ДАВС,БОДИС ЦАЦАХ МЕХАНИЗМ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Тэрбээр: -ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна. Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна.

ЯПОН УЛС ШИНЭЭР ИРЖ БУЙ ГАДААД ОЮУТАН ДАДЛАГЖИГЧ НАРАА ЗОГСООХООР БОЛЖЭЭ

11-р сарын 26-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ шинэ хувилбар болох Омикрон гэдэг энэ мутацлагдсан хувилбарыг бол онцгой анхаарал татахуйц гэдэг вариантад оруулж бүртгэсэн байгаа. Одоогоор 6 улс оронд бүртгэгдсэн. Өмнөд Африкийн зэргэлдээх болон Бельги, Израйл гэх мэт 6 улсад бүртгэгдсэн байгаа. Одоогоор энэ вирус халдвар тархах, тархцын хурд нь делтагаас илүү хэд дахин өндөр хувьтай вакцины идэвхийг сулруулж байгаа гэж мэдэгдэж байгаа боловч энэ нь одоохондоо бүрэн тогтоогдоогүй байна. Япон улс Корона вирусын омикрон мутац дэлхий дахинаа хурдацтай тархаж буйтай холбогдуулан хилээ хаахаар болсон байна. Уг вирус мутацлагдсан шалтгаанаар бизнес болон гадаад оюутан, дадлагжигч ажилтан нарыг оруулж эхлээд удаагүй байсан ч ийнхүү хэсэг дахин хилээ хаан зогсоолоо.

1 ... 284 285 286 287 288 289 290 291 292 ... 314