НЭГҮҮН МЭДЭЭ
ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ХИЛЭЭР СААДГҮЙ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ӨРГӨН БАРИХ НЬ ЗӨВ ҮҮ???

Удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дунд цэргийн зориулалттай техник хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар хэлэлцэх гэж байна . Тухайлбал: Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрөл авахад олон хоног зарцуулдаг аж. Үүнээс болж буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум галт хэрэглэл, бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник вагон, онгоц, авто машин гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэд зогсож олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг гэж үзжээ. Гэтэл хүнс, гоо сайхан, бусад бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах нь тэдэнд хамаагүй бололтой улс эх орондоо галт зэвсэг саадгүй, татвар төлөхгүй хилээр нэвтрүүлэх гэж үзэж байгаа нь чухам ямар бодлого цаана нь нуугдаж байна вэ? Гэх хардлага төрүүлж байгаа юм. Тодруулбал: Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж байгаа бөгөөд тус Хуулийн төслийн агуулга нь цэргийн зориулалттай техник хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх тухай юм байна. Сүүлийн жилүүдэд манай улс агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн техник, хэрэгслийг хүлээн авч байгаа ажээ. Удахгүй БНХАУ, ОХУ, БНЧУ-аас 40 орчим тэрбум төгрөгийн сум, галт хэрэглэл, техник хэрэгсэл авахаар болжээ. Түүнээс өмнө зэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэх процессыг хялбарчлах шаардлагатай гэж үзжээ. Мөн манай улс олон улсын чанартай цэргийн хээрийн сургуулилт, дадлагыг сүүлийн 20 гаран жилийн хугацаанд нутагтаа тогтмол зохион байгуулжээ. Эдгээр хээрийн сургуулилт, дадлагад оролцохоор ирсэн улс орнуудын техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд хүндрэл үүсэж, хугацаа алддаг байна. “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна” гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах шаардлагатай болдог ажээ. Манай улсад зохион байгуулж буй цэргийн сургуулилтад оролцохоор ирсэн улс орнуудын техник хэрэгслийг хилээр нэвтрүүлээд буцаахын тулд Төрийн сангийн тусгай дансанд түр мөнгөн хөрөнгө байрлуулахыг шаарддаг гэсэн үг. Тухайлбал, 2021 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ-ын хамтран зохион байгуулсан “Сэлэнгэ-2021” цэргийн хээрийн сургуульд оролцсон ОХУ-ын техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд Гаалийн тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд 600 сая төгрөгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулах шаардлагатай болжээ. Тиймээс хууль санаачлагчид Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дээрх хүндрэлийг арилгах нь зүйтэй гэж үзжээ. Уг хуулийн төслийг удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Манай улсад цэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлдэг болох нь чухамдаа хэнд ямар ашигтай вэ? Үүнээс чухал тулгамдаад байгаа асуудлуудыг хэн, хэрхэн шийдэх вэ?

“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН”-ГАА 31 ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООД ХУГАЦААНДАА ИРҮҮЛСЭНИЙГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС БАТАЛСАН МАЯГТ, ЗААВРЫН ДАГУУ ПРОГРАММ СИСТЕМД ОРУУЛЛАА

Нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлангийн мэдээлэл ЖЭТБХТХуульд нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлан, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг тус тус Жендэрийн үндэсний хороонд ирүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд Хорооны ажлын албанаас 2021 оны 12 дугаар сарын 22-ны 03/218 тоот албан бичгээр дараах тайлан мэдээг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхээр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн жендэрийн салбар хороодод хүргүүлсэн. Үүнд: 1.Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан ; 2. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн ( Б-ЖЭТБ-4 ) -гийн тайлан ( Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу программд оруулсан ); 3. Орон нутгийн жендэрийн статистик үзүүлэлт болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгдсэн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тайлан ; 4. Хорооны 2021 оны онцлох болон нийтлэг үйл ажиллагааны төлөвлөгөө (2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03/49 тоот албан бичгээр хүргүүлсэн ) болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт ( 2021 оны 4 дүгээр сарын 30- ны өдрийн 03/71 тоот албан бичгээр хүргүүлсэн ) -ийн тайлан, мэдээлэл ; 5. Нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Хороо, зөвлөл, комиссын бүрэлдэхүүний хүйсийн тайлан ; Дээрх дурдсан хугацаанд 31 жендэрийн салбар хороод тайлан, мэдээгээ ирүүлж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу программ системд орууллаа. Түүнчлэн орон нутгийн жендэрийн үндсэн үзүүлэлт ( 60 үзүүлэлт ) -ийг 2022 оны 3 дугаар сард 2021 оны статистик мэдээлэл нэгтгэгдэн эцэслэгдсний үндсэн дээр Хорооны ажлын албанд ирүүлэхийг даалгасан болно.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИЙН ХӨГЖМИЙН САЛААНЫ АХЛАГЧ ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ХЭРЭГ ЭНЭ САРЫН 13-НЫ ШӨНӨ ГАРСАН БАЙНА

Тодруулбал: Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хөгжмийн салааны ахлагч О-нь хоёрдугаар сарын 13-ны 00:50 цагт өөр дээрээ их хэмжээний шатахуун асгаж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарчээ. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байгаа. Эмчлэгч эмчтэй нь холбогдоход “Биеийн байдал нь сайжирч байгаа” гэх мэдээллийг 336 дугаар ангийн захирагч А.Болдбаатар өгсөн. Албан хаагч ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийснийг цагдаагийн байгууллага тогтоохоор шалгаж байна. Тус алба хаагчийн гэр нь Зүүнбаянд байдаг бөгөөд тус ангид ажилд ороод нэг жил гаруй хугацаа өнгөрч байна Энэ хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Хохирогчийн биеийн 90% түлэгдэлтэй эмчлэгдэж байгаа, ямар нэгэн байдлаар манай ангид дарамт шахалт байхгүй бөгөөд өөрөөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Цэргийн ангид дарамт шахалт байсан уу, ахлагч залуу ямар

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБОГДОГЧ НАРЫН ДАРААГИЙН ЭРХМҮҮД БОЛОХ АКТИВ, ПАССИВ ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АСАН Б.ЧОЙЖИЛЖАЛБУУ БОЛОН “МОНГОЛ ДРАЙ МИЛК” ХХК БУЮУ “АЛТАЙ ГРУПП” ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Х.БАТ-ЭРДЭНЭ НАРЫН ХЭРГИЙГ ХЭРХЭН ШИЙДЭВ?

Хөгжлийн Банктай холбоотой албан тушаалтнуудыг шалгах үүргийг Ерөнхий сайд өгч ажиллын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн бөгөөд чанаргүй зээлдэгч нартай холбоотой хэргийг эхнээс нь ил болгож байгаа. Энэ удаа уншигч та бүхэндээ дараагийн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болох эрхмүүдийн хэргийг хэрхэн шийдсэн талаар хүргэж байна. Хамгийн чухал нь "Монгол драй милк" компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээл чанаргүй ангилалд орж, 49.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа авсан зээлээ хэрхэн, хэзээ төлж дуусах нь тодорхой бус хэвээр байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу, "Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ нартай холбоотой хэргийг хянан хэлэлцэж дараах шийдвэрүүдийг тус тус гаргасан байна. Тухайлбал: Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэр гарчээ. Яллагдагч Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа..” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “.... гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол. Харин яллагдагч "Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН Ц.УУГАНБАЯРТ ШҮҮХЭЭС 1САР ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР БОЛСОН БАЙНА

Ц.Ууганбаяр нь МУ еранхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр олон жил ажиллаж Хөгжлийн банкны хоёр дахь томоохон зээлдэгч болох ТОСК болон “Нью Яармаг хаусинг прожект” компани нь 2015 онд “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар 142 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гарчээ .

“ХААН БАНК” БОЛОН “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-ЫГ ТУС ТУС ЗАЛИЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ИРГЭН ОРГОН ЗАЙЛЖЭЭ

Тодруулбал иргэн Б. Бямбадорж 32 настай эрэгтэй 2021 оны тавдугаар сарын 25- нд бүлэглэх замаар худалдаа хөгжлийн банкны Шангри -Ла дахь салбараас хоёр сая ам доллар бэлнээр залилсан хэрэгт шалгагдаж байжээ. Хэргийн мөрдөн байцаалт дундуур Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж гадуур байцаах үеэр оргосон байна. Эрэн хайх ажиллагааны үеэр хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон бөгөөд. Х арин үлдсэн 900 сая ам.доллар нь одоо хүр тэл олдоогүй байгаа юм байна. Уг этгээд өмнө нь хятад иргэний бичиг баримт ашиглан Хаан банкнаас 1.3 тэрбум төгрөг залилж байсан бөгөөд ямар нэг ял хүлээгээгүй байсан нь хачирхалтай. Мөн түүний нэр дээр залилангийн шинжтэй олон хэрэг байгаа бөгөөд нийт дүн нь хамгийн багадаа 20 сая төгрөгт хүрч байгаа ч тухайн заллигч этгээд мөрдөн байцаагдаж байх үедээ ийнхүү оргон зайлсан байгаа нь энэ хэргийн цаана нөлөө бүхий хүн байна уу? Гэсэн хардлага төрүүлэхэд хүрээд байгаа бололтой.

Н.НОМТОЙБАЯР “ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа "Хөгжлийн банкийг тонгорсон Х.Баттулга Сингапур улс руу зугтсан гэх. Намайг МАН-ын бүлэглэл хөөхөд инээж байгаад тогтоолоо гардаж авсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэхэд нь инээж байгаад өргөдлөө өгсөн, хилс хэрэгт гүтгэхэд нь инээж байгаад шоронг давсан. Шулуухан хэлэхэд над шиг л бай л даа" хэмээн байр сууриа илэрхийлэв .

“КАПИТАЛ’’ БАНКНЫ ЗАХИРАЛ АСАН А.АРИУНБОЛДЫГ ЦАГДАН ХОРИЛОО

Хөгжлийн банкнаас зээл авсан “Алтайн констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд болон зээл олгосон гэх Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын хүсэлтийг шүүхээр хэлэлц эж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хяналаа. Шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг дарамталсан …сүрдүүлсэн үндэслэл бүхий …мэдээлэл байгаа” үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл, яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэлээ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖСЭН ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

“Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлэг ээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр улс төрийн намын санхүүжилт, бүх орлого, зарлагыг ил болгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилтийг олгодог болно. Намын санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг өргөжүүлсэн. Нам бүх зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлэн хэрхэн санхүүжилт хуваарилах, санхүүгийн тайланд алдаа байна уу гэдэгт үндэслэж дараагийн санхүүжилтийг олгоно. Намын санхүүгийн үйл ажиллагаанд намын дарга захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглож нам болгон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан ажиллана. Тендерт ялахын тулд намд мөнгө хандив өгдөг байдлыг хязгаарлаж байгаа. Намд өгч буй иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хандивыг хязгаарлах зохицуулалтыг хуульд оруулсан. Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгж дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөх боломжгүй байхаар хуульчилсан. Ингэснээр авлигын асуудал буурна гэж үзэж байна хэмээв. Сонгуулийн тогтолцооны тухайд "Манай улсын сонгуулийн хувьд асар богино хугацаанд их мөнгө гаргасан нэр дэвшигч ялах боломжтой байдаг.Цаашид мөнгөний биш гарааны тэгш өрсөлдөөн бий болгохын тулд сонгуулийн зардал болон бусад зүйл дээр анхаарах нэр дэвшигч нарын хамгийн их мөнгө зардаг зүйл бол сэтгүүл хэвлэж тараах. Тухайн тойрогт нэр дэвшиж байгаа намуудад ижил хуудас зааж өгч болно. Нэг намд хоёр нүүр ч гэдэг юм уу. Ингээд адил зардлаар явуулах боломжтой. Сонгуулийн хугацааг тодорхой хэмжээгээр уртасгах боломж байгаа бөгөөд 14 хоног байхад шинэ нэр дэвшигч нар өөрийгөө таниулах боломж байдаггүй. Тиймээс сонгуулийг харьцангуй бага зардлаар, нэг гараанаас гардаг, дөрвөн долоо хоногийн хугацаатай зохион байгуулдаг болох хэрэгтэй. Үүнтэй МАН-ын өнөөгийн удирдлагууд ижил байр суурьтай байгаа гэлээ.

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА БӨГӨӨД ӨНӨӨДӨР 19 ХЭРЭГ СЭРГЭЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банктай холбоотой материалыг Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа талаар өмнө нь мэдээлэлж байсан. Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж дууссан бөгөөд. Уг ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу 8 зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон байна. Тодруулбал, “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн” группын 27.2 сая ам.доллар, ТОСК-ийн 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум иенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзжээ. Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон байна.

1 ... 269 270 271 272 273 274 275 276 277 ... 327