ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН ИРГЭНИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАСЖЭЭ

Нэгэн иргэн тээврийн цагдаагийн алба хаагчийн биед халдаж буй зураг олон нийтийн сүлжээнд түгээд байгаа. 

Тэгвэл тус гэмт хэргийн шинжтэй, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаж буй үйл явдал Даваа гараг /2022.04.25/-т нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарчээ. Иймд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Тухайн иргэн тус үйлдлийг гаргахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүний жолоодох эрхийг нь хассан байна.

Улмаар цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан тус үйлдлийг Эрүүгийн тухай хуулийн 23.1-д хамаатуулан шалгаж байж болзошгүй байна. Эрүүгийн тухай хуулийн 23.1.1-д, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.