Б.БАТ-ЭРДЭНЭ: БНСУ-ЫН ИРГЭД МАНАЙ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭГДЭЭД ЯВЖ БАЙГАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр /2022.04.28/ 100 хоногийн ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “БНСУ дунджаар 27 сая жуулчинтай.

Үүний 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг ийм тоо бий. Харин 2019 онд манай улсад хамгийн дээд цэгтээ 100 мянган жуулчин ирсэн байгаа юм. Энэ нь хоёр хүчин зүйлээс нөлөөлж байна. Нэг нь агаарын тээвэр, хоёрдугаарт визтэй холбоотой. Гэхдээ БНСУ-ын элчин сайдаас болон аялал жуулчлалын компаниудаас ирсэн хүсэлтийг үндэслээд Монгол Улсын ЗГ-аас хуралдаанаар оруулж, Засгийн газраас тэмдэглэл гарсан. БНСУ-ын жуулчид визгүй зорчих асуудал шийдвэрлэгдээд явж байгаа” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.